Амлалт нэхэх ард түмний холбооноос Бүх ард түмний хуралдай зохион байгуулж, төлөөлөл нь Сүхбаатарын талбай дээр гэрээ барин буудаллаад буй.
Тэдний төлөөлөгчид өчигдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт нэгэн шаардлага хүргүүлсэн байна.
Шаардлагын агуулга нь дээрх хуралдайгаас гаргасан тогтоолтой ижил юм байна. Ерөнхийлөгчид хандан тэд “Ард түмнийхээ үгийг сонс, бидэнтэй амь нэг байна гэсэн чинь яасан бэ” хэмээн асуужээ.
Мөн хамтарсан Засгийн газрыг тараа, тэгж чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой хэмээн тэд үзэж буй аж.