Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын өчигдрийн шүүх хуралдаанаар Монголын Ногоон намыг Иргэний Зориг намд нэгтгэх замаар өөрчлөн байгуулсныг улсын бүрт гэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцлээ. Хуралдаанаас Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан “Намыг өөрчлөн байгуулах, нам нэрээ өөрчлөх”, 23 дугаар зүйл дэх “Намын үйл ажиллагааг зог соох, намыг тараах” гэсэн заал тад буй шаардлагыг хангаагүй байна гэх үндэслэлээр энэ хүсэлтийг хүлээн авахаас тат галзжээ. Тухайлбал, Иргэний Зориг намын ээлжит бус VII их хурал, Монголын Ногоон намын IX их хурал хууль дүрмийн дагуу явагд сан эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримтуудыг шүүхэд ирүү лээгүй байна. Монголын Ногоон нам Иргэний Зориг намтай нэгдэхийн тулд үйл ажиллагаагаа зогсоосон тухай шийдвэрээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлээгүй зөрчил байгаа тул хүсэлтийг хангахаас татгалзжээ. Монголын Ногоон нам үйл ажиллагаагаа зогсоох, Иргэний Зориг намд нэгдэх эсэх асуудалтай холбоотойгоор гарч буй дотоодын зөрчлөө намынхаа дүрэмд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Улсын Дээд шүүхээс анхааруулсан байна.