Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хуралдаанаар НН-ыг ИЗН-д нэгтгэхээр өөрчлөн байгуулсаныг Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд тодорхой үндэслэлээр татгалзаад буй. Энэ талаар ИЗ-НН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбатын байр суурийг сонирхов.
-Хоёр нам нэгдэж, УДШ-д материалаа бүрдүүлж бүртгүүлэх үүрэгтэй. Шүүхээс хариу ирсэн. ИЗ-НН-ын дарга түүнд ямар тайлбар хийх вэ?
-Манай Ажлын хэсэг хуулийг арай өөр байдлаар ойлгосон байна лээ. МНН үйл ажиллагаагаа зогсоож ИЗН-тай нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан. Хуульд зааснаар үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдсэн гэсэн хоёр материал бүрдүүлэх байсныг бид нэгтгээд өгчихсөн. Түүнийгээ салгаж өг гэсэн тайлбарыг шүүх хийсэн. МНН үйл ажиллагаагаа зогсоосон тухай намын Их хурлын тогтоол бий. Түүнийгээ тусад нь бүрдүүлж өгөхөөр боллоо. Үйл ажиллагаагаа зогсоосноо тав хоногийн, нэгдсэн тухай шийдвэрээ 10 хоногийн дотор шүүхэд хүргүүлэх ёстой. Нэгтгэж өгсөн нь бидний алдаа болж.
-Үйл ажиллагаагаа зогсоосон тухайгаа тав хоногийн дотор мэдэгдэх ёстой байтал хэтр үүлчихэж. Хууль зөрчсөн юм биш үү?
-Тав хоног хэтэрвэл өмнөх шийдвэрүүд хүчингүй болно гэсэн хуулийн заалт байхгүй юм билээ. “Та нар хоёр асуудлыг нийлүүлж нэг дугтуйд өгсөн байна. Түүнийгээ салгаж өг” гэж УДШ-ийн шүүгч Амарсайхан хэлсэн.
-Түүнээс бус улс төрийн асуудалг үй юм байна, тийм үү?
-Бид тэгж л найдаж байна. Дэг журмын л асуудал шүү дээ.
-Танай намын удирдлагын нэг гишүүнээс энэ талаар асуусан юм. Тэгэхэд “Манайхыг дээрэлхэж байгаа юм байлгүй” гэсэн…
-Анхан шатны хурлын шийдвэр учраас улс төрийн өнцгөөс харахыг хүсэхгүй байна. Хэрвээ хуульд заасан хугацааны хамгийн сүүлийн өдөр УДШ ийм тайлбар ирүүлсэн бол улс төрийн шалтгаантай юм байна гэж ойлгож болох. Холбогдох материал нь байгаа учир УДШ-ээс өгсөн саяын үүргийг бид үг дуугүй биелүүлнэ. Дахиад буцаавал харин улс төрийн дүгнэлт хийхээс аргагүйд хүрнэ.
-О.Бум-Ялагч, Д.Басандорж нарын нөхөд хаана явна вэ. Тэд бууриа сахиад үлдсэн үү. ИЗ-НН-д элсье гэхгүй байна уу?
-ИЗ-НН-ыг УДШ бүртгэж аваагүй учраас МНН байгаа гэж үзээд байгаа юм, тэд. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Хуульчдаас бид асуусан. “ИЗ-НН гэдэг хүүхэд төрсөн. Гэрчилгээгээ авахыг хүлээж байгаа шүү дээ” гэсэн зүйлийг мэргэжлийн хүмүүс хэлсэн. ИЗ-НН бүх асуудлаа шийдсэн. Тэгэхээр галт тэрэг хөдөлчихсөн гэсэн үг.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гудамжны улс төр хийж байна. Түүнийг юу гэж харж байгаа вэ. Та нөхдийн хооронд хэлхээ холбоо бий юү?
-Н.Энхбаяр бол том лидер, улстөрч. Түүнийг улс төрөөс шахах эрх хэнд ч байх ёсгүй. Тамын тогооны үлгэр гэгчээр нэгнийгээ байшингаас хөөн гаргаж, тамын тогоонд таглаад хаячихаж таарахгүй. Бид хамтдаа улс орноо хөгжүүлмээр байна шүү дээ. Хэрэлдэж байснаас УИХ дотроо хэлэлцэж, учраа олж байвал дээр биз дээ. Өнөөдөр монголчууд бие биенээ ад үзэцгээж байна. Тэгснээ нэг нэг хятадтай тохироод явчихдаг. Хэн нэгнийгээ үгүйсгэснээр Монгол Улс хөгжихгүй.
-УИХ-ын 75 гишүүн болон Та ард түмний олонхийн саналаар сонгогдсон төр барьж буй улс. Гэтэл Үндсэн хуулийн бус аргаар та нараас эрх мэдлийг булааж авах тухай тэр хүн ярьж байгаа шүү дээ?
-Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авна гэж ярьж буй Ерөнхийл өгч асан Н.Энхбаяртай би 100 хувь санал нийлэхгүй. Ийм байж хэрхэвч таарахгүй. Хоёр тал хоёулаа 100 хувь зөв байдаггүй. Хүмүүсийг бослогод уриалах хүртэл нь улс төрөөс шахаж байгаа нь буруу л байхгүй юу.
Го.ЭНХТӨР