Саяхан Завхан аймагт самбо бөхийн өсвөр үеийн УАШТ дэлхийн аварга, гавьяат тамирчин О.Цогтгэрэлийн нэрэмжит болон зохиогдлоо. Шинэ Ерөнхийлөгчийнхөө удирдлагад үйл ажиллагаа нь цэгцэрч, тэмцээн уралдаан нь тогтмолжиж байгаа Монголын самбо бөхийн холбоо хөдөө, орон нутагт чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үүний нэг хэсэг болгон энэ тэмцээнийг явуулжээ.
Энэ жил залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлээд байсан Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчин Г.Мөнхбат 52 кг-д учраа бүрээ илт давуу хожсоор дахин алтан медаль хүртлээ. Ингэснээр тэр нэг жилийн дотор гурван насны ангиллаар улсын аварга цол хүртсэн өвөрмөц амжилтын эзэн болов. Түүнчлэн хөвгүүдийн 48 кг-д “Олимп” сургуулийн П.Алтанбагана, 60 кг-д БТСДуСургуулийн М.Ганболд, +87 кг-д “Сонгинохайрхан” дэвжээний Ө.Дүүрэнбаяр нар залуучуудын улсын аваргын алтан медалиа өсвөр үеийн УАШТ-д хамгаалж чадлаа.
Өсөх ирээдүй тамирчны тусгай шагналыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын А.Жамъяндорж, мөн аймгийн Ургамал сумын М.Цэрэнбадам нар гардсан бол шилдэг тамирчнаар хөвгүүдийн 60 кг-ын аварга М.Ганболд, охидын 48 кг-ын алтан медальт Д.Дэлгэрдарь нар тодорчээ.
ОХИД
40 кг: 1.Г.Норжмаа (Завхан, Ургамал) 2.Н.Нармандах (Завхан) 3.Б.Мягмарсүрэн (Хөвсгөл), Ө.Болор-Эрдэнэ (Сонгинохайрхан)
44 кг: 1.Б.Цэрэнчимэд (Сонгинохайрхан) 2.Д.Саран (Завхан, Ургамал) 3.Ц.Баасанжаргал (Хөвсгөл), Б.Алтанцэцэг (Женко)
48 кг: 1.Д.Дэлгэрдарь (Сонгинохайрхан) 2.Э.Ба дамсүрэн (Завхан, Ургамал) 3.Т.Мөнхжаргал (Сонгинохайрхан), Т.Гэрэлт-Од (Женко)
52 кг: 1.Г.Саранзаяа (Женко) 2.М.Цэрэнбадам (Завхан, Ургамал) 3.Г.Тэгшжаргал (Завхан), Д.Оюун-Эрдэнэ (Женко)
56 кг: 1.А.Батзул (Женко) 2.Т.Уртнасан (Сонгинохайрхан) 3.Д.Саранчимэг (Завхан, Ургамал), Б.Дашням (Хөвсгөл)
60 кг: 1.А.Саранзул 2.Б.Цэнд (хоёул Сонгинохайрхан) 3.Ч.Юмчинбадам (Завхан), Х.Ардахан (Женко)
65 кг: 1.Б.Мөнгөнчимэг (Женко) 2.Б.Даваажаргал (Хөвсгөл) 3.Н.Эрдэнэдолгор (Завхан, Сантмаргац), Г.Батхишиг (Завхан)
70 кг: 1.Э.Хандармаа (Женко) 2.М.Буянхүү (Завхан, Сантмаргац) 3.Б.Мөнхцэцэг, Г.Мөнхтуяа (хоёул Сонгинохайрхан)
-75 кг: 1.Б.Цацрал (Хангарьд) 2.Д.Саранхүү 3.Янжиндулам, Бямбасүрэн (бүгд Завхан)
+75 кг: 1.С.Жавзанмаа (Женко) 2.Ц.Бямбажаргал (Хөвсгөл) 3.Д.Пүрэврагчаа, Г.Мөнхтөгс (хоёул Завхан, Ургамал)
Багийн дүн: 1.Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай “Женко” клуб 2.Б.Хаштогтох дасгалжуулагчтай “Сонгинохайрхан” дэвжээ 3.Д.Баянмөнх дасгалжуулагчтай Завхан аймгийн Ургамал сум
ХӨВГҮҮД
48 кг: 1.П.Алтанбагана 2.Балжинням (хоёул “Олимп” сургууль) 3.Э.Эрдэнэсүх (Сонгинохайрхан), Г.Гончигжанцан (Женко)
52 кг: 1.Г.Мөнхбат (БТСДуС) 2.Г.Лхагвадорж (Олимп) 3.Б.Хишигбаяр (Женко), О.Намжил (Олимп)
56 кг: 1.Д.Бямбасүрэн (Олимп) 2.Мөнхбаяр (Завхан, Сантмаргац) 3.С.Баяртүвшин (Женко), Г.Адилбиш (Завхан, “Засагтхан”)
60 кг: 1.М.Ганболд (БТСДуС) 2.Д.Ганбүргэд (Завхан) 3.М.Бавуубаатар (Женко), М.Үүрийнтуяа (Завхан)
65 кг: 1.Т.Төмөрсүх 2.О.Ариунбаатар 3.Б.Тэлмэн (бүгд БТСДуС), Ө.Хосбаяр (Хангарьд)
70 кг: 1.Н.Хадбаатар (Хангарьд) 2.Нямцэвээн (Олимп) 3.М.Золжаргал (Женко), Б.Бямба-Очир (Завхан)
75 кг: 1.Л.Батсуурь (Женко) 2.С.Наранбаатар (БТСДуС) 3.Г.Балжинням (Завхан, Сантмаргац), Д.Батцэнгэл (Завхан, “Засагтхан”)
81 кг: 1.Л.Отгонбаатар (Завхан) 2.Д.Урианхай (БТСДуС) 3.Пүрэвдорж (Завхан, Сантмаргац), Т.Батмягмар (Завхан, Эрдэнэхайрхан)
-87 кг: 1.Б.Серик (Завхан) 2.Э.МаргадЭрдэнэ (Эрдэнэхайрхан) 3.Г.Батмөнх (Завхан), Б.Даваа-Очир (Хөвсгөл)
+87 кг: 1.Ө.Дүүрэнбаяр (Сонгинохайрхан) 2.О.Пүрэвбаяр (Олимп) 3.Г.Пүрэвбаатар (БТСДуС), Б.Самданжамц (Завхан)
Багийн дүн: 1.Б.Ганболд дасгалжуулагчтай “Олимп” сургууль 2.М.Дармаабазар дасгал жуулагчтай Завхан аймгийн “Засагтхан” дэвжээ 3.З.Сүхчулуун дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын дунд сургууль
Ж.БАТ