СУРАГ АЖИГ
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатарыг өөрчлөх тухай яриа өнгөрсөн оны сүүлчээс яригдах болсон.
Саяхан түүнд тэтгэвэртээ гарах тухай мэдэгдэл өгсөн байна. Тэрбээр энэ онд тохиох яамныхаа 100 жилийн ойг өнг өрөөчихөөд чөлөөлөгдөх хүсэлтэйгээ сайддаа илэрхийлсэн гэх яриа байгаа юм. Түүний ажлыг ЗХЖШ-ын дарга асан, дэс лэгч генерал Ц.Тогоог авна хэмээж байсан.
Тэгвэл саяхнаас тус яамны Төрийн нарийн бичгийн дар гын суудалд өөр хүмүүсийн нэр дуулдах болов. Тухайлбал, ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын даргаар ажиллаж бай сан, АНУ-д суугаа төлөөлөгч, хошууч генерал Я.Чойжамцыг энэ албанд томилох гэж байгаа хэмээн шивэр авир хийж байна.
Түүний зэрэгцээ БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газ рын даргаар ажиллаж байсан хурандаа Г.Сайханбаярыг нэлээд дээрээс эрчимтэй зүтгүүлж байгаа аж.
Түүнийг цэргийн сургуулийн курсийн анд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх дэмжиж байгаа талаар тус яамныхан ярьж байна.