Ардын урлагийн их наадмын бүсийн нэгдүгээр шалгаруулалт Сэлэнгэ, Дундговь, Увс, Завхан зэрэг 13 аймагт өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөв. Шалгаруулалтад 1000 гаруй иргэн авьяас чадвараа сонирхуулснаас шилдэг 241 авьяастан ардын авьяастны нэгдсэн тоглолтод оролцох эрхийн бичиг гарджээ.
Түүнчлэн 500 гаруй урлаач, шаглаач бүтээлээ сонирхуулснаас 102 урлаач шалгарсан байна. Бүсийн шалгаруулалтын II хэсэг энэ сарын 25-наас эхлэх бөгөөд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, нийслэлийн зургаан дүүргийн авьяастнуудын сонин содон үзүүлбэрээс шилдгийг шалгаруулна.
Дашрамд дурдахад, Монгол үндэстний урлагийн их наадмыг 1966 оноос 3-5 жилийн зайтай зохион байгуулж ирсэн юм.
Энэ нь Монгол Улсын соёлын биет бус өв, гар урлалыг олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах, цаашдын зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлэх зорилготой юм. Энэ удаагийн ардын авьяастны гала тоглолт ирэх долдугаар сарын 3-нд болно.
Б.Март