Манай улсад айлчилж байгаа Румын улсын Парламентын гишүүн, Румын-Монголын парламентын бүлгийн дарга, Румыний Социал демократ намын дарга Виктор-Виорел Понта тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр хүлээн авч уулзав.
Монгол, Румын хоёр орон олон жил найрсаг харилцаатай байсныг, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэснийг УИХ-ын дарга онцлоод “Монгол чуудын хуучин анд Румын улс эдүгээ Европын Холбоо, Европарламентын бүрэл дэхүүнд багтаж байгаа нь бидэнд ихээхэн тус дэмтэй гэж үздэг юм. Учир нь Монгол Улс Европын Холбоо, Европарламенттай ойр дөт хамтран ажиллах эрмэлзэлтэй байдаг, сүүлийн жилүүдэд нааштай үр дүн ч гарч байгаа” гэлээ.
Парламент хооронд болоод парламентын гишүүд, найрамдлын бүлгүүдийн хоорон дын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг улам ойртуулж хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг УИХ-ын дарга тэмдэглээд, Румыний парламентын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь хоёр парламент, найрамдлын бүлгийн төдийгүй сүүлийн 20 жилд зогсонги байдалд байгаа хоёр орны уламжлалт харилцааг сэргээн хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Ноён Виктор-Виорел Понта “Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа харамсалтай нь сүүлийн 20 жилд зогсонги байдалд байна. Хуучны дотно харилцааг залгамжилж хөгж үүлэх үүрэг бидний залуу улст өрчдөд ногдож буйг ойлгож байгаа. Иймээс 2008 оны парламентын сонгуулийн дараа Румын-Монголын парламентын бүлэг байгуулах санаачилга гаргасан юм” гэлээ.
Хоёр орны аль аль нь Элчин сайдын яам байтугай консулын газаргүй, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцоо, иргэд хоорондын харилцаа тааруу байгааг өөрчилж хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэрбээр илэрхийлэв. Мөн Румын улс нь Европын Холбоо, Европарламентын идэвхтэй гишүүний хувьд Монгол Улсыг бүхий л талаар дэмжихэд бэлэн байгаа, мөн тус улс эрчим хүчний салбар, тэр дундаа нүүрсэнд тулгуурласан эрчим хүчний салбарт нэлээд туршлагатай тул энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцлов.