Ардчилсан нийгмийн тогтолцооны “өнгө” нь эрх чөлөө хэмээх хязгаарг үй сэтгэлгээ. Харин тэрхүү хязгааргүй эрх чөлөөний зангилаа буюу тэнцвэр нь ха риуцлага. Өөрөөр хэлбэл, эрх чөлөө ба хариуцлагын үндсэн ойлголт нь хуульд захирагдах тогтолцоо баймаар. Ха рам салтай нь, ардчилсан тогтолцоотой хэ мээн дэлхий дахинд тунхаглаад хоёр арваныг үдсэн Монгол Улсад жирийн иргэн ойлгох хэмжээний энэ гаргалгаа утгаа алдчихаад байна. …Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв талбай “Иргэний хөдөлг өөнийхөн” нэртэй бүлэг хүмүүсийн хувийн эзэмшил мэт болов. Зөвхөн мөнөөх дөр вөлжин талбай ч бус. Хэтрүүлбэл, тал байн хоёр талын төв зам, Төрийн ордон хүртэл цөөн хэдэн жагсагчийн мэдэлд орох нь холгүй байна. Хуулиар бол жаг саал, цуглаан зохион байгуулахын тулд албан ёсоор зөвшөөрөл авах ёстой. Гэтэл зөвшөөрөл аваагүй атлаа морь, гэр “чирч” оруулав. Малчин монгол морио сольж, тэмцэгч болон хувирлаа. Хаврын тарчиг цагт уналгын хэдэн мориныхоо зүс нь гундаж, зовхи нь бууж, хондлой нь хонхойтол сойж орхилоо. Уг нь малчид өдийд төлийн дуу цангинасан хотондоо цайлах завгүй ажиллаж байх учиртайсан. Хүн, хүч хэрэгтэй энэ үед ард үлдсэн хэдийгээ бодсон ч тэр.
Миний, таны гээд олон хүний нэрийг барин “Ард түмний” хэмээн өөрсдийгөө өргөмжилс өн жагсагчдын уриа жижүүрийн хэдэн үгнээс хэтэрсэнгүй. Бяцхан амбийц ханхлуулсан тэдний жүжиглэл үнэндээ олны сонирхлыг татсангүй. Харин ч эгдүүцэл хүргэж буйг захын хүн хэлэх биз ээ. Угаасаа хөдөлгөөнийхний тавьж буй шаардлагын жагсаалтаас утга авцалдаа муутай, үндэс суурь нь хангалтгүй, хуулийн боловсрол нь дутуу дулимаг гээд өрөвдмөөр зүйлс харагдана. Жишээ татъя. “УИХ тарах, Оюутолгойн гэрээг цуцлах, 100 хувь төрийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн Тавантолгойг ард тvмэнд өгөх” гэх мэт хэдэн асуудлыг улиг болтол тавьж байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Ард түмний шүүхээр шийтгэх юм гэнэ. УИХын бүрэн эрх, үйл ажиллагаанд хамааруулан тавьсан зарим асуудалд Төрийн байгуулалтын байнгын хорооноос хариу өгсөн. Хариулт тэдний амыг тагласан ч бууж өгсөнгүй. Тавантолгойг гэхэд л 100 хувь ард түмэнд өг гэх юм.
Бидэнд энэ толгойг бүрэн ашиглах техник технологи, хөрөнгө хүч байна уу. Хөрөнгө оруулагчдын хүчийг ашиглаж, өөртөө ч, өрөөлд ч ашигтай амьдрах хувилбар байдгийг дэлхийн жишгээс хараад ойлгочихож болно доо. Үнэнийг хэлэхэд аливаа жагсаалын цаадах улс төрийн асуудлаас монголчууд залхаж байна. Уг нь ардчилсан нийгэмд хэн ч тэмцэж, хүссэнээ хашгирч болно. Энэ утгаараа 2000 оноос хойш зохион байгуулсан жагсаал, цуглааныг тоолоод барахгүй. Гэхдээ хэд гуравхан хүний эрх ашиг, сонирхлын төлөө, цаашлаад хууль зөрчин байж тэмцэж буй хүмүүсийн үйлдэл Монголд төр, хууль цааз гэж байдгийг мартуулахад хүргээд байна. …Гэр ачсан машин талбай руу оруулах гэж бас баахан дуулиан тарьсан. Гол дүрд нь УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр тоглов. Хууль тогтоогч, батлагч, боловсруулагчдын төлөөл өл болсон гишүүн өөрөө Монгол Улсын хуулийг хэрхэн зөрчиж, дураараа авирлаж болдгийг биеэр үзүүллээ.
Нэгэнт зөвшөөрөлгүй гэрүүдийг талбайд оруулахгүй байх үүрэг цагдаа нарт ногдсон. Үүний дагуу тэд зогсоох гэхэд нь УИХын гишүүн Ц.Шинэбаяр гэр ачсан нэг машинд суучихаад зааж зааварлаж, ёстой л дураараа дургисан удаатай. Мөн жагсагчдын нэг жолооч дүрэм зөрчөөд байхаар нь Замын цагдаа дээр аваачиж. Төд удалгүй хөдөлгөөний тэргүүнүүд давхиж очоод өөрийн хүнээ “булааж” аваад гарсан байх юм. Төрийн сүр хүч ингэтлээ доройтох гэж. Түүнчлэн талбайд жагссан морьтнууд болон цагдаагийнхны хооронд бараг онигоо шиг тоглолтууд өрнөл өө. Талбайд байрлах, морь мал оруулах эрхгүй тэднийг хууль сахиулагчид жагсаалаа зогсоохыг анхааруулж, хэдэн өдөр тасралтгүй суртал ухуулга хийсэн. “…Хуульд зааснаар Монгол Улсын төв талбайд морь мал оруулахыг хориглоно…Та бүхэн ийм, ийм, ийм хуулийн тийм, тийм заалт зөрчиж буй тул жагсаал, цуглаанаа даруй зогсооно уу. Эс бөгөөс албадан буулгана...” гээд л.
Ийн ярихад нь жагсагч морьтнууд өөдөөс нь цагаан хоолойгоор “…Талбай дээр танай цагдаагийнхан морьтой эргүүл хийдэг биз дээ. Бид яагаад болдоггүй юм” гэх утгагүй гэхэд дэндчихсэн хариу өгөх жишээтэй. Онигоо үүгээр дуусахгүй ээ. Хаврын хавсарга, тоос шороо, дуу чимээнд сульдаж ядарсан морьдоо услахаар болж. “Крант кола” үзээгүй морьд үнэрлээд уухгүй байв. Сүүлдээ цангахын эрхэнд хлортой усыг залгилж эхэллээ. Чухам тэр үед цагдаа нар “…Та нар монгол хүмүүс байна даа. Одоо гэртээ харьцгаа, морио амраагаач..” гэх мэтээр бас л ухуулж байлаа. Гэтэл өөдөөс мөнөөх тэмцэгчид “… Тэгвэл өвс, ус чөлөөтэй оруул л даа, дахиад морь оруулмаар байна, гэр баримаар байна ш дээ” хэмээн наргиа наадам болгох. Талбайд цөлөгдсөн морьдыг хэн ч харсан өрөвдөж, толгой сэгсэрмээр болчихоод байхад шүү дээ. Малаа хайрладаггүй, тэр дундаа адуугаа өрөвддөггүй тэмцэгч нэртэй энэ хэдэн малчдыг би лав ойлгохгүй нь. Арчаагүй энэ байдлыг нь нийслэлчүүд үл тоомсорлох тусам худал үнэн сенсаац дэгдээж, хусмаа харамласан хүүхэд аятай жүжиглэх явдал мөн хавчуулаастай. Талбайд гэр барин хонож буй хөдөлгөөнийхнийг цагдаа нар шөнө гэнэт бүсэлж, галт зэвсэг хэрэглэхийг завдсан хэмээн ээрч, гацалгүй ярьж харагдлаа. Ядаж хуулиа мэдэж яриасай.
Цагдаагийн алба хаагч бүрийн тусгай хэрэгсэлд нулимс асгаруулагч, хийн буу, гав, бороохой багтдаг. Хийн буу нь иргэдийн амь насанд аюул учруулахгүй, өдөр тутмын эрг үүл хамгаалалтад ашигладаг хэрэгсэл болохоос галт зэвсэг биш гэдгийг хөөрхий жагсагчид мэдсэнгүй. Бас л амаа таглуулав. Дээр нь “Гал үндэстэн холбоо”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий морьтнуудын нэг нь согтуу давхиж яваад машинд мөргүүлчихлээ. Учрыг лавлавал, Сүхбаатарын талбайгаас тэд 20-иулаа морьтой гарч, Чулуун-Овооны ойролцоох супермаркетаас хэдэн шил архи аваад Туул голын гүүрний орчимд уужээ. Нэг нь буцахдаа морьтойгоо замын эсрэг урсгалд орж “Портер” маркийн машинд мөргүүлсэн байв. Түүнчлэн цуглаанд морьтойгоо оролцсоныхоо төлөө өдөрт 20- 30 мянган төгрөг авчээ гэсэн мэдээлэл хэвлэлээр шуугихад жагсагчид эхлээд тас гүрийсэн. Төд удалгүй “...Ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө ингэж тэмцэж байгаагийн хувьд бид мөнгө авах ёстой” хэмээн ил цагаандаа гарсан. Инээд хүрмээр ч юм шиг. Хэрвээ тэдний хөдөлгөөнд нэгдэн хашгираагүй ард түмнийх нь нэг дүрэм зөрчөөд цагдаад баригдсан бол “Ард түмнээр” овоглосон хөдөлг өөний тэргүүнүүд араас ингэж гүйхгүй нь лав. Нөгөө талаар, дүрэм зөрчиж, дураар авирласан буруутныг барьчихаад байцааж ч чадалгүй боссууд нь “алддаг”, зөвшөөрөлгүй гэр, морь оруулдаг нийслэлийн засаг захиргаа, цаашлаад хүчний байгууллагынхны сүр хүч ингэхэд яачихсан болж таарах вэ.
Төрийн төмөр нүүр энэ утгаараа бүр “цаас” лугаа нимгэрч харагддаг хэрэг явдал жагсагчдын иймэрхүү жишээгээр дуусахгүй ээ. …Цалинтай тэмцэгчид дахин гэр барихаар, хэдэн арван морь оруулж талбай дээр “тамлахаар” эргэлдсээр байна. Магадгүй энэ янзаараа нэг л өдөр бөөн морьтон, шороо тоосонд дарагдсан халтар гэрүүд хотын төвийг “чимэх” нь. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж үг бий. Төрийн төмөр нүүр гэж бас байдаг. Ил цагаан хууль зөрчиж буй, ёс жудгаа алдсан тэдэнд төр, төрийн байгууллагууд төмөр нүүрээ жинхэнэ утгаар нь харуулж яагаад болохгүй гэж.