Ар Монголын дуучин бүсгүйг гэргийгээ болгон сонгож, цуутай хуримласан Өвөрмонголын тэрбумтан Баярт бухимдуу яваа гэнэ.
“Казино” Байгалийн хүү Тэмүүлэнгээс зугтаж хийсэн энэ гэрлэлт ганцхан жилийн хугацаанд бүтэлгүйтнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Сүүлийн үед өвөрлөгч бэлтэй эр С.Сэрчмаатай анх танилцахад зуучилсан гитарчин Өөжгийд таатай хандахаа больжээ.
Тэрбээр түүнд шинэ эхнэрийнхээ хүмүүжил, дутагдлын талаар нэлээд зүйл хэлсэн гэнэ. Эцэг эхийнхээ дэргэд эрх танхи өссөн дуучин бүсгүйн залхуу хойрго зан нь нөхрийнх нь дургүйг хүргэжээ. Баярт “Би жинхэнэ халх бүсгүйтэй ханиллаа гэж бодож байсан. Гэтэл чи намайг хуурсан” хэмээн Өөжгийд гомдолложээ.
Гэрлэлт нь анхнаасаа л хууран мэхлэлт, ашиг сонирхол дээр тогтож байсныг ухаарсан Баярт эхнэрээ төрхөмд нь буцааж, хүүхдээ өөр дээрээ авсан аж.
Овжин ухаанаараа хэдэн нүүдлийг урьдчилж хардаг баян эр дуучин бүсгүйтэй ханилснаар Монголын улс төрийнхний дунд нэр хүндээ өсгөх зорилго өвөрлөж байсан гэлцдэг.