Номын тухай анх ны нэвтрүү лэг UBS телевизээр таван жилийн өмнө “Зөв мэдлэгт хөтөл нө” уриатай “Номын ертөнц” хэмээх нэртэйгээр гарч эхэл сэн. Энэхүү нэвтрүүлгийг эрхлэн гаргагчид ойн баяртаа зориулан найм дахь удаагаа “Үндэсний номын баяр” арга хэмжээг өмнөхөөсөө онцлог зохион байгуулав.
Монголчууд хэзээнээс номыг шим тэн уншиж, хайр лан дээдэлдэг ард тү мэн. Номын цагаан буян дэлгэрсэн уг арга хэмжээнд оролцсон хүн бүрт энэ нь мэдрэгдсэн болов уу. Мэдлэг оюуны эх болсон МУИС-ийн урд талбайд энэ баярыг хүлээсэн, орол цохоор яаран цугласан иргэд, оюутан залуус хамтлаг дуучдын шоунд ирдгээс олноор цугласан байв. Тэд үнэтэй, хямдхан, ховор, шинэ, орчуулгын, хүүхдийн гээд бүх төрлийн номтой танилцан, сэтгэл хангалуун худалдан авч байв.
Аргагүй шүү дээ, энд борлуулж байгаа бүх ном дэлгүүрийн үнээс 20-50 хувь хямдарсан. Дээрээс нь зохиолч, орчуулагч нь өөрсдөө номоо танилцуулан, азтан шалгаруулж, уралдаан тэмцээн зохион, номын дээжээсээ бэлэглэсэн нь өдөрлөгийг улам сонирхолтой болгосон.
Тухайлбал, яруу найрагч Б.Төгсжаргал ээждээ зориулсан 60 шүлэг, гурван настай Ү.Дөлгөөний зурсан 60 зурагтай “Бясалгагч охины зүүд” номоо сайхан дуулсан, санаанд буй шүлгээ уншсан, номын тухай хамгийн сайхан ишлэл зохиосон уншигчдад бэлэглэлээ.
Зохиолч, хэвлэлийн газар, уншигчдыг дотносуулдаг энэ баярыг жилд хоёр удаа зохиодог ч хүсэн хүлээдэг болсноо баярт оролцогчид ярьж байсан. Уг арга хэмжээг зохион байгуулагч Б.Сувд “Номын ертөнц гэгээн. Бусад салбар шиг ашиг байхгүй.
Тийм болохоор хорвоо ертөнцийг зоосны нүхээр харагчид энэ салбарыг сонирхдоггүй. Залуучууд ном уншдаг, номын санд суудаг, номын дэлгүүрээр хэсдэг болсныг цаг үе харуулсаар байна” гэсэн юм. “Эрдэм” номын их дэлгүүр, “Хөх дэвтэр” ХХК, “Ирмүүн” агентлаг, “Мир”, Дархан-Уул аймгийн номын анхны дэлгүүр “Ундраа”, “Аз хур” ХХК зэрэг 30 гаруй байгууллага оролцон номын хурыг олонд түгээсэн юм. Эдгээрийн дотроос ховор, хуучин номын худалдаа илүүтэй сонирхол татлаа.
Учир нь зохиолч В.Яны 1951 онд бичсэн “Батхаан”, 1971 онд Ч.Лодойдамбын бичсэн “Тунгалаг Тамир” роман зэрэг олон номын анхны эх хувилбар энд байв. Үйлчлүүлэгчид ховор, хуучин номоо солилцох боломж олдож байлаа. Мөн 1971 онд Япон улсад хэвлэгдсэн “Монголын уран баримал”, “Монголын гоёл чимэглэл”, “Занабазар”, “Монголын уран дархан” цуврал энд харагдсан.
Энэ номын 1971 онд хэвлэсэн цоо шинэ эх хувийг 18000 төгрөгөөр худалдаалж байх юм. Сэтгүүлч, зохиолч Б.Шүүдэрцэцэг “Миний хувьд энэ арга хэмжээг анхнаас нь дэмжин оролцсон. Олон хүний оюуны цангааг тайлахад үнэтэй хувь нэмэр оруулдаг болохоор сайн үйл хийж байгаа залуусыг байнга дэмжин, хамт байдаг. Энэ өдөрлөгийн үеэр уншигч, фэнүүдтэйгээ ч уулзан, танилцаж, шинэ уран бүтээлийн эрэл хайгуулаа хийдэг. Цаашид оюуны талх үйлдвэрлэгчид улам ихсэн, тэр талх нь амт, чанартай байгаасай гэж хүсэж байна” гэлээ. Тэрбээр арван ном гаргасны хоёр нь сонсдог ном юм.
Түүний охин Б.Аминагийн бие даан орчуулсан “Анне Франклины өдрийн тэмдэглэл” ном нь өсвөр насныхны сонирхлыг ихэд татаж байлаа.
Өнөөдөр аялагч Амай буюу Ж.Золбаяр дөрвөн жил дэлхийн 69 орны 560 хотоор аялсан сонирхолтой тэмдэглэл бүхий “Монгол бадарчин гайхамшигт ертөнц” номоо хамгийн хямд үнээр худалдана. Түүний ном сугалаатай. Хонжвор нь түүнтэй хамт дараагийн аялалд нь гарах урилга аж. “Үндэсний номын баяр”- ын хамгийн гол, сонирхолтой арга хэмжээ болох хамгийн том номыг оролцогчид өөрсдөө бүтээх юм. Учир нь энэ зохиолыг эхнээс нь дуустал номын баярт ирсэн хүмүүс бичнэ.
Өөрийн сэтгэлд буусан санаагаа зохиол болгох сонирхолтой хүн бүр энэхүү өвөрмөц арга хэмжээнд оролцох эрхтэй. Гурван метрийн хэмжээтэй энэ номын зохиол сонирхолтой, үнэ цэнэтэй болох эсэх нь бүх хүнээс шалтгаална. Тийм болохоор та ч бас яараарай.
О.Намчин