Монголын Ногоон нам дотоод асуудлаа шийдвэрлэх, хэвийн үйл ажиллагаагаа хангах зорилгоор ирэх сард Онц их хурал хийх аж. Энэ тухайгаа өчигдөр мэдээллээ. Ногоон намын дотоод асуудал хариуцсан дарга Д.Басандорж “Намын дотоод асуудлыг зохицуулах хууль дүрэм байдаггүй учир та нар дотоод асуудлаа өөрсдөө шийд” гэсэн хариу УДШ өгсөн.
Онц их хуралд 1200 гаруй гишүүн оролцож, нам доторх зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх, ногоон улс төрийг хөгжүүлэх, ногоон үзэл бодлыг нээлттэй хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцоно” гэв. Ногоон нам 3000 гаруй гишүүнтэй байсан ч зарим нь Иргэний зориг, МАН, Ардчилсан нам гэх мэт өөр намд нэгдээд энэ тоо хорогджээ.
Б.Дэлгэрхишиг