СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нар УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд мэдээлэл хийжээ. Төсвийн тухай хуульд сонгуулийг будлиангүй зохион байгуулахын тулд саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөр тоолдог болгоход зориулж 24 сая төгрөг суулгасан. Үүний хэрэгжилтийг тэд АНынханд танилцуулсан аж. СЕХ байсгээд л ямар нэг улсын тоног төхөөрөмжтэй танилцдаг болсон нь энэ хүрээнд хийж буй ажил юм байна. Сонгууль болоход жил гаруйхны хугацаа үлдсэн тул төхөөрөмжийг сонгох, шалгаруулах ажлаа түргэсгэ хэмээн АН-ынхан яаруулжээ. СЕХ-ны дарга Н.Лувсанжав сонгуулийн ямар тогтолцоог сонгох талаарх шийдвэрээ УИХ яаравчлаач хэмээн хүссэн гэнэ. Тогтолцоо ямар байхаас хамаарч сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хангах учиртай тул ийн хүсчээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар ахлагч Ч.Сайханбилэг нь сэтг үүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Сонгуулийн тогтолцооны талаар СЕХ-ны зүгээс ямар нэг санал хэлсэн үү?
-Тэд энэ талаар санал оруулах эрхгүй. УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу л ажлаа зохион байгуулах үүрэгтэй. Гэхдээ тогтолцооноос хамаарах асуудал байгаа учир шийдвэрээ түргэтгээч гэж хүссэн. Нөгөө талаар үүнээс хамаарахгүйгээр амжуулах бэлтгэлээ тэд базааж байх ёстой.
-Сонгуулийн холимог тогтолцоог сонгохоор намууд тохирсон. Гэвч үүн дотроо 50:26 юу, 38:38 уу гэх мэтээр маргасаар байна. АН аль хувилбарыг нь дэмжиж байна вэ?
-Манай бүлгийн байр суурь тодорхой байгаа. Бид 100 хувь пропорциональ тогтолцоог дэмжсэн ч тийм байх боломжг үй учир холимог дээр тогтсон. Сонгуулийн хуулийн Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт шаргуу ажилласан. Сонгууль зохион байгуулахтай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг шийдвэрлээд дуусаж байна. Тогтолцооны тухайд улс төрийн шийдвэрээ бүлгүүд удахгүй эцэслэн гаргана.
С.УУЛ