Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жи лийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон тус газрын ажилтнууд өчигдөр Төрийн ордны зүүн талд мод тарилаа.
Энэ нь Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ойн хүрээнд хийгдэх олон ажлын эхнийх бөгөөд ой тэмдэглэх ажил үүгээр эхэлж байгаа юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд хэл тэс, ал баараа нийлж усан хэ мээх то дотголтой, 6-10 жил үрслүүлсэн гацуур модыг худалдаж авчээ.
Гацуурыг мод үржүүлэг, мод, бут сөөгний худалдаа, тохижилт, но гоон байгууламжийн үйлчилгээ эр хэлдэг “БД” компани бэлт гэсэн бөгөөд ургаагүй то хиолдолд нөхөн тарих баталгаа гаргасан байна.