ИЗ-НН-ын дарга Д.Энхбат тай ярилцлаа. Тус намыг одоогоор Дээд шүүх албан ёсоор бүртгээгүй байгаа. ИЗН-тай нэгдэхийг нь эсэргүүцэж байсан “намаа аврагчид”-ын тэмцэл ч үргэлжилж буй юм.
-Дээд шүүх яагаад танай намыг бүртгэсэнгүй вэ. Ямар материал дутуу байсан юм бол?
-Улс төрийн намын тухай хуулиар МНН үйл ажиллагаагаа зогсоогоод ИЗН-тай нэгдсэн. Гол асуудал нь дээрх хуульд нэг ойлгомжгүй заалт бий. “Үйл ажиллагаагаа зогсоогоод тав хоногт олон нийтэд мэдээл, үүний дараа ИЗНтай нэгд” гэж Дээд шүүхээс хэлсэн. МНН үйл ажиллагаагаа зогсоочихсон, тэр тухайгаа мэдээлчихсэн. Нэгэнт байх гүй болсон нам яаж ИЗН-тай нэгдэх вэ. Ийм сонин асуулт гарсан учир бид хоёр намын хурлаа зэрэг хийгээд материалаа хамт өгсөн юм. Харин дээд Дээд шүүх тус тусад нь өг гэсэн учир бид 4-5 хоногийн өмнө материалаа өгсөн. Ирэх даваа гаригт хариугаа өгөх байх. Өмнөх их хурлын материалыг бас үзье гэсэн, бид өгсөн. Дээд шүүх манай намыг бүртгэхгүй гээгүй, шийдвэр гаргаагүй. Зүгээр нэмэлт материал үзье гэсэн.
-ИЗН-тай нэгдэхийг эсэр гүүцэж буй хэсэг хүн “НН хэвээр байгаа. Удахгүй Онц их хурлаа хийнэ. Д.Энхбат бол ИЗ-НН гэсэн шинэ нам л байгуулж болно” гэсэн байна лээ.
-Тэд юмыг хэтрүүлж байна. Дээд шүүх асуудлыг хэлэлцэх үедээ О.БумЯлагч нарыг дуудаад “Аль ч улс төрийн нам олонхоороо шийдвэрээ гаргана. Олонх, цөөнх болсны хэн нь ч хууль зөрчөөгүй. Тиймээс намын дотоод асуудлыг аль ч шатны шүүх авч хэлэлцэхгүй” гэсэн тогтоолоо өгсөн. Манай материал намын дүрмийн дагуу байгаа учир Дээд шүүх дахин үүнийг хэлэлцэхгүй. Д.Басандорж, О.Бум-Ялагч гэсэн хоёр л хүн хэрүүл хийгээд байгаа. Бага хурлын 21 гишүүний дөрвөөс бусад нь шийдвэр гаргасан, бүх зүйл дүрмийн дагуу болсон. Тэр хоёр юу хүссэнээ ярьж болно. Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй. Тэд өөрсдийгөө НН-ын дарга гэж нэрлэж байгаа. Бүр Исус Христ гэж нэрлэсэн ч болно шүү дээ. Нэг зүйл хэлье. Хүүхэд төрчихсөн. Одоо гэрчилгээ, бүртгэлийн маргаан байгаа. Үүнтэй холбоотой асуудал үүссэн, үнэн. Гэхдээ тэглээ гээд ИЗ-НН буцаж тарахгүй, нэгэнт төрсөн хүүхэд өсөж торниж л таарна.
-ИЗН-тай нэгдсэн ч ногоон үзэл баримтлалаа хадгална гэж буй. Хоёр жилийн өмнө танаас ярилцлага авахад “Ногоон үзэл баримтлал боловсруулахаар бэлтгэж байгаа” гэж байсан. Энэ юу болсон бэ. Ер нь өнгөрсөн хугацаанд ямар ажил хийв. 2012 оны сонгууль ойртож, дүн тавиулах цаг ойртлоо?
-Би 10 гаруй хуулийн төсөл санаачлахад оролцсон, бие дааж хоёр ч төсөл санаачилсан. УИХ-д НН суудалтай болсон, ногоон үзэл баримтлал төрийн олон баримт бичигт орсон. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд бид Ц.Элбэгдоржийг дэмжсэн. Хамтран ажиллах журмын дагуу Ерөнхийлөгчийн мө- рийн хөтөлбөр “ногоорсон”. Ногоон үзэл баримтлал хамгийн чухал гэдгийг бүгд ойлгож байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч оруулсан. Төрийн бүх шатанд ногоон үзэл баримтлалыг шингээнэ гэдэг бол Парламентад байгаа намын гол ажил. Түүнээс НН тусдаа 100 мод тарих, гол усны хогийг цэвэрлэх нь гол ажил биш. О.Бум-Ялагч нар харин тэгж ойлгоод байгаа юм. НН-ын үүрэг бол Монголын төрийг ногоон үзэл баримтлалтай болгох. ИЗН-тай нэгдээд ИЗ-НН гэсэн гуравдагч хүчин бий боллоо. Энэ бол ногоон өргөжүүлсэн хэрэг. Энэ л миний ажил. Би ажлаа хийсэн. Туулын эрэг дээр мод тарих нь ногоон бодлогын үр дүнд хийх ажил. Түүнээс НН бол ногоон сангийн аж ахуйн нэгж биш. Бид энэ замаараа цааш явна. Үүгээрээ иргэний хөдөлгөөн, Парламентын нам хоёр ялгагддаг. Жагсаал хийж буй хүмүүс ногоон улс төр, мод тарих хоёрыг холиод байгаа юм.
-Гуравдагч хүчин ИЗ-НН, МАХН ба бусад намын нэгдэл гэж хуваагдсан харагдаж байна. Та тэр нэгдлийг хөндлөнгөөс хэрхэн ажиглаж байна вэ?
-Хэвийн л үзэгдэл. Гэхдээ МАХН бол улс төрийн шинэ хүчин биш, хуучин намын хэлтэрхий. Нэг том нам хоёр хуваагдсан хэрэг. Энэ бол хүнд үйл явц. -МАХН-аас МАН болсон үйл явц, хуучин нэрээ, намаа хамгаалах гэсэн тэдний оролдлого танай намд болоод байгаатай ижил юм биш үү? - Бидний асуудал арай өөр. Бид хагарч биш нэгдэж байгаа. Гэхдээ аль аль нь шинэ улс төрийн бүтцийг бий болгох хүнд замыг туулж буй юм. Тиймээс шинээр байгуулах улс төрийн хүчнийг шүүмжлэхгүй. Хүн бүр өөрийн үзэл бодолтой, санаа нийлэхгүй бол өөр нам байгуулж болно. Гагцхүү цаашид юу хийхийг нь харах хэрэгтэй. Би О.Бум-Ялагчид ч гэсэн “Та нар МНН гэсэн хуучин нэрийг аваад явбал яв. Шинээр НН байгуулж болно. Бид ИЗ-НН гэсэн нэр авсан учир түүний хойноос хөөцөлдөхгүй” гэж хэлсэн. Аль ч намд жагсах хоёр хүн гардаг. Гэвч тэднийг МНН-ыг төлөөлж байна гэх үндэсгүй. Учир нь асуудлыг МНН-ын нийт гишүүний саналаар шийддэг.
-Н.Энхбаяр гэдэг улстөрчийн талаар та бодолтой байдаг вэ. Ерөнхийлөгч байсан хүн одоо гудамжны улс төр хийлээ гэсэн шүүмжлэл их байна...
-Н.Энхбаяр Монголын төрийн гол албан тушаалыг 15 жилийн турш хашсан. Цагтаа нөлөөтэй байсан хүн гэдгийг бүгд мэднэ. Түүний талаар надад хоёрдмол бодол байдаг юм. Юуны өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн аль нэг намд орж үймүүлдгээ болих хэрэгтэй. Энэ үг Ц.Элбэгдоржид ч хамаатай. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнийг төлөөлдөг. Дэлхийн аварга болчихоод дараа нь спортын I зэрэг авна гээд явж болохгүй биз дээ. Дэлхийн аль ч оронд ийм жишиг байхгүй. Үүнийг хуулиар хориогүй ч ёс суртахууны хувьд хэрэггүй. Тэр хүн Д.ЭНХБАТ: Н.Энхбаярт улс төрийн том зорилго бий, үүнийгээ амархан өөрчилнө гэж бодохгүй байна Монголын улс төрийн ноён оргилд гарч, ард түмний итгэлийг хүлээсэн. Одоо энэ итгэл, нэр хүндээрээ дэлхийн тавцан дээр Монголын соёл, урлагийг сурталчлах, байгаль хамгаалахад санхүү олох гэх мэтээр гурван сая хүнийг төлөөлсөн дараагийн том том ажлыг хийх ёстой. Дэлхийд улс орноо төлөөлж ярих том хүн хэрэгтэй байна шүү дээ. Түүнээс биш залуучууд, өөр улс төрийн хүчинтэй өрсөлдөх хэрэггүй. 10 мянган хүн жагсаагаад явах хэрэггүй. Үүнийг ганц Н.Энхбаярт, эсвэл Ц.Элбэгдоржид ч хэлж байгаа юм биш. Ерөөсөө төрд ийм жишиг байх хэрэггүй гэдгийг хэлж байгаа юм.
-Нөгөө бодол нь юу вэ?
-Н.Энхбаяр 15 жилийн турш одоо яриад байгаагаа хийхгүй яасан юм. Яах вэ, одоо бодол нь өөрчлөгдөөд хиймээр санагдсан байж болно. Тэгвэл дараагийн хүмүүстээ тэр боломжийг олго. Өөрт нь зөндөө боломж байсан шүү дээ. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан. Бид түүнийг гомдоогоогүй. Монголын 2.7 сая хүн дотроос түүнд л хамгийн их боломж байсан. Наадамд уначихаад дараа нь “Би үзүүлээд өгөх байсан юм” гэж ярьж болохгүй. Энэ бол миний бодол. Нөгөө талаар хуулиар түүнд энэ бүгдийг хийх, дахин нам байгуулж, УИХ-ын гишүүн болох, жагсах эрх бий. Түүний өөрийнх нь амьдрал, сонголт. Түүнийг том улстөрчийнх нь хувьд, ийм сонголт хийх эрхтэй гэдгийг нь хүндэтгэж байна. Төрийн удирдлагад 15 жил байсан хүнийг УИХ-ын нэг сул гишүүн болгох хайран.
-МАХН гэдэг нэр цаашид явахг үй нь. Тиймээс Н.Энхбаяр ИЗ-ННыг сонгох нь гэсэн мэдээлэл гарах боллоо…
-Үүнийг ёстой мэдэхгүй юм байна. Үнэнийг хэлэхэд насанд хүрсэн Монгол Улсын иргэн хэн ч бай манай намд орох эрхтэй. Гэхдээ энэ тухай сонсоод мэдээлэл байхгүй орчинд гардаг элдэв хов живийн нэг хэсэг л гэж бодож байна. Улс төрийн хувьд тийм алхам хийх бодит шалтгаан байхгүй. Н.Энхбаяр маш том шалтгаан, зорилготой хүн. Тиймээс гурван сарын өмнө байсан зорилгоо тийм амархан өөрчилчихнө гэж бодохгүй байна.
-Танай намд элсэх, дэмжихээ мэдэгдсэн улс төрийн нам, хөдөлгөөн байна уу?
-Ярьж байгаа хүмүүс бий. Гэхдээ тухайн намынхаа төв шинд албан ёсны шийдвэр гар сан юм байхгүй.