Монгол Улс технологиороо дэлхийд тэргүүлсэн “Майкрософт” компанитай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн илэрхийлсэн. Уг саналыг талархан хүлээж авснаа илэрхийлсэн захидлыг тус ком па нийн ерөнхийлөгч Стив Болмер Ерөнхий сайдад ирүүлжээ. Захидлыг уг компанид 10 гаруй жил программ хангамжийн чиглэлээр ажиллаж буй Л.Бат-Өлзий хэмээх монгол залуу дамжуулсан байна. Тэрбээр Улаанбаатар хотноо Мэдээлэл тех нологийн улсын зөвлөлгөөнд оролцохоор иржээ.
Эх орныхоо нэрийг гаргаж, дэлхийн энд сэтгэн ажиллаж буй залуу саараа бахархаж буйгаа Ерөнхий сайд түүнд илэрхийллээ. Одоогоор 12 монгол залуу тус компанид ажилладаг юм байна. Мөн мэдээлэл, технологийн давуу талыг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, программ хангамжийн лиценз зөвш өөрлүүд, мэдээл лийн аюулгүй байдлыг хангах талаар цогц бодлого боловсруулах, системчлэх шаард лага манай улсад тулгарч буйг онцлоод, “Майкрософт” компанитай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэлээ.