УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Ноолуур боловсруулах үйлд вэрийг дэмжих зорилгоор Засгийн газ рын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх ту хай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ зорил гоор Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн бонд гаргахаар тогтоолын төсөлд тусгасан байсан юм. Хэлэлцүүлгийн явцад бондын хэмжээ 300 тэрбум төгрөг хүрч өсчээ. “Монгол ноолуур” нэгдэл бондыг “зарцуулах” эрх эдэлнэ. Тиймээс уг тогтоолыг хэлэлцэх үеэр “Олигархиудын лообий хийлээ” хэмээн эсэргүүцэх гишүүн цөөнгүй байсан юм.
Удирдлагуудад л үр шим нь очихоос малчдад нэмэр болохгүй гэх хүн ч байв. Уг мөнгөний хэдэн хувь үндэсний үйлдвэрлэгчдэд очихыг Д.Тэрбишдагва сонирхсон. Ноос, ноолуурын салбарт хятадууд давамгайлж байгаа учир үндэсний үйлдвэрлэгчдээ биш харийнхныг дэмжсэн юм болчихвий хэмээн тэрбээр санаа зовсон аж. Гурван долоо хоногийн өмнө 110 тэр бум төгрөгийн бондын тухай ярьж байс наа 300 тэрбум төгрөг болгож өсгөснийг гишүүд шүүмжлэв. Мөнгө үйлдвэрлэгчдийн гарт очсоны дараа зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хэн хяналт тавьж, хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ гэж тэд асуусан. “Ноолуурт зарцуулж байгаа мөнгийг зөв хөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулна.
Мөнгийг арилжааны банкаар дамжуулан олгох аж. Засгийн газар хяналт тавина. Энэ бол ямар нэг популизм, бэлэн мөнгө тарааж байгаа хэрэг огт биш. 300 тэрбум төгрөгийн 150 тэрбум нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд долоон хувийн хүүтэй, доод тал нь таван жилийн хугацаатай очно. Үндэсний үйлд вэрлэлээ дэмжих, ажлын байр бий бол гох, экспортыг дэмжих зорилго тавьж байгаа. Энэ жилийн хувьд төсөвт ямар нэг дарамт байхгүй. Харин хүүгийн зөрүүг Мон голбанк төлнө. Энэ төлсөн хүүгийн зөрүүг буцааж олгох зардлыг 2012 оны улсын төсөвт нөхөж тусгана” хэмээн дээрх гишүүдэд Н.Батбаяр хариулав.Ингээд зарч мын зөрүүтэй саналуудыг хураалаа.
Гишүүн Н.Батбаяр, Б.Батбаяр, Д.Бал дан-Очир, Г.Батхүү, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Д.Зоригт, А.Тлейхан нарын гаргасан тог тоолын төслийн нэрийг “Үндэсний үйлд вэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэг дүүлэх зарим арга хэмжээний тухай” гэж өөрчлөх, мөн ноолуурын утас болон эц сийн бүтээгдэхүүн үйлд вэрлэгчдэд 100 тэрбум, үндэсний үйлд вэрүүдэд хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, тушаасан хоршооны гиш үүн малчинд 2011 онд төрөөс олгох мөн гөн урам шуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрийг дэм жихэд 150 тэрбум, нийт 300 тэрбум төг рө гийн нэрлэсэн үнэ бүхий таван жи лийн хугацаа тай үнэт цаасыг гаргаж, арил жаалах саналыг олонх дэмжив.