Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр умард их хөршөө зорьж буй. Түүнтэй хамт УИХ-ын за рим гишүүнээс гадна Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга болон холбогдох зарим яамны дэд сайд, мэргэжилтнүүд явах юм билээ. Бас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсаныг бодоход Москва хотын захирагч Сергей Собянинтай манайхан нүүр учирна гэсэн үг. Монголчуудын хувьд олон түүхэн ой болох гэж буй онд Төрийн тэргүүн маань ОХУ-д айл чилж буй нь олон талын ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. Ер нь ч бид хоёр хөршөөсөө олон юмаар хамааралтай, тэр дундаа амин зуул гаараа ч хараат оршдог болохоор тэндээс хүн ирвэл их юм хүлээж, тийшээ хэн нэг нь явбал их найдлага дайдаг нь нууц биш. Бидний түүхтэй холбоотой баримт сэлт Орост ихээр хадгалагдаж байдаг.
ШУА-ийн нь дэргэд байдаг Эртний гар бичмэл судлалын хүрээлэнд Ерөнхийлөгч зочилно. Урьд нь Дорно дахины судлалын хү рээлэн гэж байсныг ийн нэрлэх болсон юм шиг байна. Энд Монголын бичиг соёлын дурсгалтай мэдээж танилцана. Ерөнхийлөгч Санкт-Петербургэд саатан морилно. Эрмитаж гэж дэлхийд алдартай музейгээр орно. Петроград гэгдэж байсан энэ хотод Орос дахь монгол судлал эртнээс төвлөрч байсан юм гэдэг. Оросын цагаан хааны архив ч энд бий. Энэ бүхэнд байгаа түүх, дурсгалын баримт материалуудыг нэгтгэн бүртгэж, судлах ажлыг хоёр улсын Төрийн тэргүүн нар ивээлдээ авахаар төлөвлөж буй сураг дуулдсан.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд зарим нэг түвэг бэрхшээл тулгарч буй үетэй энэ айлчлал давхцаж байгаа юм. Тухайлбал, бензин шатахууны хувьд бид орос “ах” нарынхаа бараг бүрэн мэдэлд байдаг. Тэгтэл чухам энэ салбарт бидэнд хүндрэл учраад, дизель түлш бүр энэ сарын эхнээс хомсодсоноос хэрэглэгчиддээ хяз гаар тогтооход хүрээд буй. Цөхөхдөө ОХУ-аас оруулж ирэх түлшинд онцгой болон гаалийн татвар ногдуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар маань саяхан гаргалаа. Энэ асуудлыг дээд төвшинд ярихаас аргагүй болоод байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр түүнийг хөндөж таарна.
Шатахууны тухайд Орос маань ч дотооддоо бас л түвэгтэй байгаа юм билээ. Гэхдээ тэднийхээс гадаадын орнуудад нийлүүлдэг нийт шатахууны дотор бидний хэрэглээ тун өчүүхэн хувийг эзэлдэг. Мөн визгүй зорчдог болгочих болов уу хэмээн иргэд харж буй. Ерөнхийлөгч айлчлалынхаа хөтөлбөрийн хү рээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Мед ведев, Ерөн хий сайд Владимир Путин, Төрийн Думийн дарга Борис Грызлов нартай уулзана. Медведевтэй ган цаарч лан уулзахаас гадна албан ёсны хэлэлцээ хийнэ. Москвагийн их сургуулийн газар зүйн салбар дээр очиж байгаль орчны сэдвээр лекц уншина.
Энэ айлчлалд бэлтгэж байхдаа томоохон бизнесмэн үүдтэйгээ Ерөнхийлөгч биечлэн уулз саныг ун шигчид санаж буй байх. Тэгэхэд Мон гол, Оросын хооронд эдийн засгийн салбарт хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллахад одоо учирч буй бэрхшээл, саад, цаашид яавал харил цаа, хамтын ажиллагаанд дэм болох талаар олон санал хүсэлт гарсан, бас зөвлөлгөө ч өгсөн. Энэ удаад Ерөнхийлөгчийг 40 шахам бизнесмэн дагалдаж байгаа. Оросын ялангуяа Сибирь нутаг нь манай хамгийн том зах зээл байсныг сүүлийн 20 жилд бид алдсан. Элдэв татвар өндөр. Хоёр улсын алинд нь ч хүнд суртал бий. Оростой хийж буй худалдаа маань алдагдалтай болсон.
Бид тэндээс 1.2 тэрбум долларын бараа авдаг хэрнээ ердөө 40 сая долларын юм өгч буй аж. Энэ бүхий байдлыг нааштайгаар өөрчлөхөд улс төрийн шийдвэр хэрэгтэй байгааг бизнес эрхлэгчид маань шулуухан хэлсэн юм. Энэхүү айлчлалын зорилгыг “Хоёр улсын сайн хөршийн уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх, стратегийн түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулах, Оросын удирдагчидтай тогтоосон нөхөрсөг харилцаа холбоог бататгах” гэж албан ёсоор тодорхойлсон байна билээ. ОХУ-д айлчлахдаа Халимаг, Тувад зочлох хүсэлтэйгээ Ерөнхийлөгч Оросын талд уламжилсан гэх мэдээ зарим хэвлэлээр олны сонорт хүрсэн. Хэд хэдэн шалтгааны улмаас Тувад очих боломжгүй болсон гэнэ. Харин Халимагт очих нь ээ.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Орловтой нь уулзана. Хуучин Ерөнхийлөгч Кирсан Илюм жиновтой нь танилын ёсоор бас уулзах юм банйа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод бусад оронд байгаа монгол гаралтнуудтайгаа нүүр учрахыг нэлээд чухалд үзэж буй нь анзаарагддаг. Энэ нь тэднийг өөрийн хэл, соёлоо хадгалж, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх гэсэн зорилгоос нь үүдэлтэй юм. Түүний энэ зорилгыг хоёр хөршийн маань удирдлага ойлгож, хүлээж авч буй юм байна. Түүнээс гадна одоо Халимагт очихдоо бас өөр нэг зорилго өвөрлөж буй нь шатрын их мастер Б.Мөнгөнтуулыг дагуулж яваатай нь холбоотой аж. Кирсан Илюмжинов Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод буй.
Аливаад дэмжлэг хэрэгтэй байдаг. Магадгүй Мөнгөнтуулыг маань дэмжиж байгаарай гэж хүсэх гэж байж ч болох. Их мастерын хувьд оролцвол зохих тэм цээнүүдийнхээ заримд нь санхүүгийн голдуу шалт гаанаар Мөн гөнтуул оролцож чадахгүй байгаа гэх яриа байдаг. Дашрамд хэлэхэд Ерөнхийлөгчийн га даад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Кирсан Илюм жинов хоёр Москвад хамт сурч байсан юм гэнэ лээ. Саяхан утсаар ярьсан чинь Илюмжинов нь Африкт “тууж” явсан гэсэн. Нэлээн тэнэмэл нөхөр юм байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр эх орондоо ирсэн байх аж. Илюмжинов манайд шатрын ордон бариулах ам өгсөн санагдана.
Увс нуурын ай савыг хамгаалах, ШУА-уудын шугамаар уламжлалт анагаах ухааны сабларт болон хөдөлм өрийн зах зээл дээр хамтарч ажил лах тухай зэрэг хэд хэдэн баримт бичигт энэ айлчлалын үеэр ОХУ-ын талтай гарын үсэг зурахаар төлөвлөжээ. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев манай оронд айлчилсан үр дүнгээр тунхаглал гаргаж байсан бол энэ удаад хамтарсан албан мэдэгдэл гаргах юм байна. Ерөнхийлөгчийг үргэлжлүүлээд Украин, Израиль улсуудад очих юм шигээр зарим хэвлэлд мэдээлсэн. Тухайн оронд замдаа буугаад мордох, бусад оронд очих далимдаа айлчлах, тусгайлан зорьж очиж зочлох нь хоорондоо их ялгаатайн дээр хэр хүндэтгэлтэй хандаж буйн илрэл болдог юм гэдэг. Тэгвэл Ерөнхийлөгч маань энэ удаад ОХУ-д дангаар нь албан ёсны айлчлал хийх юм байна.
Айлчлал нь зургадугаар сарын 3-нд өндөрлөнө. Украинд зургадугаар сард багтаан айлчлах бодолтой байгаа аж. Израилд бол айлчлал хийхгүй, олон улсын хуралд очно. Хүн төрөлхтний өмнө тулгараад буй асуудлуудын талаар ярилцдаг “Ма гаашийг угтах нь” сэдэвт уламжлалт энэ арга хэмжээ зургадугаар сарын сүүлчээр Иерусалим хотод болох бөгөөд Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес урилга ирүүлжээ.
И.РЭНЧИНХАНД