Т а бидэнд “Монгол импортлогч орон. Гадаадаас хамааралтай шүү” хэмээн сануулсан үйл явдал өрнөж, газрын тосны салбарт түймэр дэгдэж байна. Хэзээ нэгэн цагт ийм түймэр асахыг монголчууд бүгдээрээ мэдэж байсан. Олон жилийн өмнөөс мэдсээр байж энэ “гамшгийг” зайлуулалгүй, цучил унтраах төдийгөөр аргалж ирснийхээ горыг одоо Монгол Улс амсаж байна.
Дизель түлш хэмээх эвгүй үнэртэй, тосорхог шингэн монголчуудад хавар, зун, намар илүү их хэрэгтэй болдог. Чөмөг царцаам хүйтэн өвөлтэй манай оронд газар шорооны ажлаа амжуулах сар нь цөөн болохоор удтал хүлээсэн урин цагийг дизель түлшний хомсдолоос болж дэмий алдаж байгаа нь хайран. “Улаанбаатарт энэ жил засахаар тө- лөв лөсөн замын бүх ажлаа есдүгээр сар га рахад засаж, шинэчлээд дуусгачихна” хэмээн итгэлтэйгээр амлаж байсан хотын дарга одоо “Дизель түлшгүй болоод зам засварын ажил зогслоо” хэ мээн хэлж ч зүрхлэхгүй олноос нүүр бу руулж явна.
Бор-Өндөр, Зүүнбаян, Ша рын гол, Налайх зэрэг туслах чиглэлд галт тэрэг явуулахаа болилоо. Ачаа тээврийн 11, сэлгээний долоон галт тэргээ ч “Улаанбаатар” төмөр замынхан түр хуга цаагаар зогсоов. Замын-Үүдэд барил - гын материал бөөгнөрч, материалаа хүлээсэн барилгачид дэмий цаг алдахг үйн тулд 100 айлын дэлгүүрүүдийг хоослох боллоо. Орон нутагт зорчигч тээ вэрлэх автобуснууд жагсаалаас гарч, бен зи нээр явдаг машинууд үнээ өс гөн оодорч байна. Улаанбаатар хот до торх нийтийн тээврийн автобуснууд ч тасалбарынхаа үнийг 100 төгрөгөөр нэмж, 400 төгрөгийн тасалбар өгч эхэллээ.
Том оврын автобусны компа ниудын захирлууд хэдийнээс л үйлчил гээний хөл сөө нэмэхээр оролдож ирсэн. Тэр бүртээ бүтэлгүйтэж байсан са н аархлаа дизель түлшний хомсдолоор да лимдуулан хэ рэг жүүлж, чоно бо рооноор гэгчээр авирлаж буй нь энэ. Нефть импортлогч компаниудын агуулах сав хоосорч эхлээд байхад “Сэтгүүлч та нараас болж түлш хомсдож байна” хэмээн ичих ч үгүй чичилж зогссон Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, “Дизель түлш хомсдоогүй.
Хангалттай нөөц бий” хэмээн гүрийсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Б.Ариунсан нараас ам асууя. Урд өдөр нь ингэж ярьж байсан тэд маргааш нь Засгийн газрын хуралдаанд импортоор оруулж ирж буй шатахууны гаалийн татварыг тэглэж, онц гой албан татварыг бууруулан, нийтийн тээвэр, дулааны цахилгаан станцуудад олгох дизель түлшийг хяз гаарлаж өгөхийг гуйж зогссон доо. Байгаа гээд байсан түлш нь хэдийнэ дуусаж, импортлогчдын сав суулга хомсдох нь байтугай хоосорчихсоныг тэд Засгийн газрын өмнө аргагүй хүлээж, улсын нөөцөд гар хүргүүлсэн.
Шатахууныхаа крантыг бүү хаагаач хэмээн ЭБЭХЯ-наас ОХУ-д албан бичиг илгээж, дэд сайд нь Ажлын хэсэг ахалж, хойд хөршид очиж гуйгаад ч байдал өөрчлөгдсөнгүй. “Роснефть” компани өнгөрсөн тавдугаар сард нэмж 8000 тонн түлш олгохоо албан ёсоор мэдэгдсэн ч өнөөг хүртэл ачуулаагүй ч үгүй байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт урд хөрш рүү явж, БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацийн дэд ерөнхийлөгч Сюнь Лундэтэй уулзан, ойрын хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлдвэр барих асуудлаар бадар барьж яваа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хойд хөршид хийж буй айлчлалынхаа үеэр оросуудаас дизель түлш царайчлав. Бидний хувьд том, тэдэнд бол өчүүхэн энэ асуудлаар улсынх нь Ерөнхийлөгч хүртэл ам нээж, нүүрээ түлсэнд оро суудын хөх инээд хүрсэн нь лав.
Ерөнхийлөгчөөсөө эхлээд сайд дарга нар нь хүртэл бадар барихаар тал тал тийш мордсон хойгуур “Жаст Ойл”, “Шунхлай” компани өчигдөр өглөөнөөс бүх төрлийн шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмчихлээ. Уг нь дизель түлш л тасарснаас биш бензин ховордсон гэж дуулдаагүй юмсан. Ар хударгаар амжуулдаг зангаа ямар ч үед тавихгүй юм даа, импортлогчид.
Х.Болормаа