Хилийн чанад дахь иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулах ажил АНУ-д өчигдрөөс эхэлжээ. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ чирэгдэл багатай үйлчлэх үүднээс тусгай журам гарган бүртгэлийн ажлыг хийж байгаа аж. Тэднээс олон бичиг баримт шаардахгүй бөгөөд гадаад паспортыг нь үндэслэн тухайн улсад суугаа Монголын ЭСЯ, Консулын газар иргэдийг хүлээн авч бүртгэх юм.
Хэрвээ гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн тохиол - долд иргэ ний үнэмлэх, төрс ний гэрчилгээ болон тэд гээрийн архивын лавлагааны аль нэгийг үндэслэж бүртгэх юм байна. Танд лавлагаа шаардлагатай бол www.registrationmongolia.com/ gad_lavlagaa, www.burtgel.mn/ gad_lavlagaa цахим хуудсанд хандах хэрэгтэй.
АНУ-д суугаа иргэдийн мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирснээр Хөдөлмөр, халамж үйчилгээний газарт бүртгэгдэн, эх орны хувь хишиг хүртэх эрх нь нээгдэх юм.
Мөн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд нэр нь цахим хуудсаар ирж “Эрдэнэс Тавантолгой” ХХКийн хувьцаанаас хувь эзэмших боломж бүрдэнэ.
Х.Хангал