Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхлэх гэтэл ирц хүрэхгүй байв.
Нэг л гишүүн дутаад болдоггүй. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Тэргүүн Шадар сайд Н.Ал тан хуяг, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хоё рын ядаж нэгийг нь дууд” гэлээ. Байнгын хо роонд данс тай атлаа тэд бараг л суудаггүй аж. Зас гийн газрын гишүүн Байнгын хороонд бай хыг хоригловол яасан юм хэмээн З.Энхболд са нал гаргав.
Сайд нарыг хүлээнгээ гишүүд энэ та лаар санал солилцож эхэллээ. Ер нь Засгийн газрын гишүүн УИХын гишүүн байх дэмий юм, эсвэл Байнгын хороондоо нэг жил суугаагүй бол гишүүнээс нь эргүүлэн татдаг байх хэрэгтэй хэмээн Ж.Сүхбаатар аргаа барж хэлэв.
Бусад нь яг жил болдгийн даваан дээр л ухаарч эхэлнэ л дээ хэмээн хөгжицгөөсөн. Түшээдийг бараг цаг хүлээлгэж байж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа инээмсэглэсээр морилон ирж, хурал эхэллээ.