Онцгой байдлын асуудал эрхэл сэн сайд асан С.От гонбаяр өчигдөр цөөн сэтгүүлчтэй уулзаж, өөрт нь тохсон эрүүгийн хэргийг захиалгатай байсан гэж мэдэгдлээ. Тэрбээр яриагаа эхлэхийн өмнө “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шар товгор ууланд “МИ-8” нисдэг тэрэг сүйрч, онцгой байдлын албаны 12 аврагч амиа алдаад яг дөрвөн жил болж байна.
Тэдний дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье” гэсэн юм. Түүний өмгөөлөгч Л.Билэгсайхан “С.Отгонбаярыг 2008 онд анхан, 2009 оны хоёрдугаар сард давж заалдах шатны шүүх гэм буруутайд тооцсон. 2009 оны дөрөвдүгээр са рын 8-нд Ул сын Дээд шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.
Түүний дараа Гэрэлтуяа прокурор хэргийг Өршөөлийн хуульд хамруулаад хэрэгсэхгүй болгожээ. Үүнийг бид тухайн үед мэдээгүй. Мэдмэгцээ “Гэм буруутай хүнийг л өршөөдөг. Тиймээс Өршөөлийн хуульд хамруулсан нь үндэслэлгүй” гэж давж заалдсан юм. Ингээд хяналтын прокурор 2011 оны хоёр дугаар сарын 11-нд С.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэж ярив.
С.Отгонбаяр “ОБЕГ-т сайдаар очиход хууль бус зүйл газар авсан байсан. Улсын төсвийг дураараа үрдэг хүмүүстэй тэмцэж, гар хөлийг нь тасалж, удирд лагуудыг нь хууль хяналтын байгууллагад өг сөн. Түү- ний төлөө намайг яллаж, надад эргүүлээд хэрэг нялзаасан. Энэ бол тухайн үеийн улсын ерөнхий про курор М.Алтанхуягтай шууд холбоотой. Тэр хүн өмнө нь төрийн тэргүүн байсан хүний захиалгаар ийм зүйл хийсэн нь тодорхой болсон.
Намайг хилсээр хэрэгт гүтгэсэн асуудлын учрыг олохоор өнгөрсөн хугацаанд олон хүнтэй уулзлаа. Учрыг нь олсон. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын том албан тушаалтнууд нийлээд намайг хохироосон юм билээ (Олон бичиг үзүүлэв. Түүн дотор байсан Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдын гарын үсэг, тамгатай бичигт “Таны гомдлын мөрөөр дотоод хяналт шалгалт явуулахад манай ажилтан М.Гомбожав ёс зүйн дүрэм, дотоод журмаа зөрчсөн нь тогтоогдсон болно.
Үндэслэлгүй мэдээлэлтэй тоотыг эрх мэдлээ хэтрүүлэн бусад бай гууллагад явуулж, таны нэр хүндийг хохироосон ажилт нуудын хаа ёс зүйгүй үйлдэлд уучлал хүсэж байна” гэжээ). Хэрэг явсаар М.Алтанхуяг прокурортой хол боотой болж таарсан. Энэ хүмүүс миний нэрийг хугалж, амь насаар даажигнаж, маш хүнд өвчтэй болгосон. Монгол Улсын тагнуулын байгууллагын дарга надаас уучлал гуйсан. 1937 оноос хойш энэ байгууллагын дарга анх удаа уучлал гуйж байгаа байх” гэж өгүүлэв.
С.Отгонбаяраас дараах зүйлийг тодрууллаа.
-Энэ хүмүүс яагаад танд хэрэг тохох болсон юм бол?
-“Хадгаламж” банкнаас мөнгө завшсан хэрэгт холбогдуулж шалгахаар УИХын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 2007 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн чуулганаар хэлэлцсэн. Тэр үед би “М.Алтанхуяг прокурор оо, тэр гурван гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм уу” гэж асууж, байр сууриа тов тодорхой илэрхийлсэн. Үүний төлөө намайг занасан байсан. Өөр бас бизнесийн холбоотой юм бий.
-Та М.Алтанхуягийг төрийн тэргүүн байсан хү ний захиалгаар таныг ялласан гэж хэлсэн. Захиа лагчийн нэрийг шууд хэлчихгүй юм уу?
-Захиалагч нь Н.Энхбаяр. Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг сөхөхөд би хамгаалсан. УИХ-ын чуулган дээр гур ван гишүүнийг хэн хамгаалах нь вэ гэдгийг хараад сууж байсан юм билээ. М.Алтанхуягтай би уулзсан. Тэ гэхэд “Ажил, амьдралаа бодсон юм, уучлаарай. Би ча майг тийм байдалд оруулсандаа сэтгэлдээ хүнд шарх тай явж байсан” гэж хэлсэн. Баримт нь надад бий.
-Чуулганы үеэр хэн нэгнийг хамгаалсны төлөө таныг ялламааргүй юм даа. Н.Энхбаяртай өөр асуу далтай байсан юм биш биз?
-Хувийн өс бас байсан юм байна лээ. 2004 оны сон гуулийн үеэр миний нэр дэвшсэн тойрогт Засгийн газ рынхан Н.Энхбаярыг дагуулж ирсэн юм. Тэр үед би түүнийг үг хэлэх боломжгүй байдалд оруулсан. Н.Энх баярыг хүчтэй байхад нь дуугарч чадаагүй байж, одоо юм ярилаа гэж бүү бодоорой. Үнэн мөнийг олох гэж би удаан хөөцөлдсөн. Тэгсээр яваад одоо мэдэж байна.
-Та Ганцхудагт байхдаа хүнд өвчтэй болсон гэж байна. Таны элэг өвчтэй байгаад Ганцхудагт орсны дараа хүндэрсэн гэж тухайн үед ойлгож байсан.
-Өмнө нь миний элэг эрүүл байсан. Ганцхудагт орсноос хойш маш хүчтэй өөрчлөлт илэрсэн. Миний амь насанд зориуд зохион байгуулалттай халдсан гэж би үзэж байгаа. Одоо ч эмчилгээ дуусаагүй. БНСУ-ын “Асан” эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд гаднын нөлөө нөөс болж элэг хордсон гэсэн хариу гарсан (бичиг үзүүлэв). Манай хууль хяналтын байгууллага ийм хууль бус сүлжээнд автчихсан юм байна.
Тухайн үед төрийн өндөр албан тушаалтан байсан намайг ингэж хэлмэгдүүлж чадсан юм чинь бусдыг нь бол яаж ч мэднэ. Хуулийг буруу ашигладаг прокурортоо хариуцлага тооцооч гэж би улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандсан. Хариуцлага тооцохгүй байгаа. Тэгэхээр прокурорын байгууллага одоо ч хууль завхруулдаг хэвээрээ л юм байна.
Х.Болормаа