Хойд Ирландын Төрийн нарийн бичгийн дарга Оуэн Патерсон ирэх наймдугаар сард болох “Монгол Дэрби”-д оролцох болсон тухай BBC мэдээлэв. Тэрбээр наймдугаар сарын эхээр эхнэр Рөүз Патерсонтойгоо ирж “Монгол Дэрби”-гийн холын зайн уралдааныг үзэж, хамт аялах юм байна.
1000 км зайд өрнөх уг уралдааны үеэр тамирчид 40 км тутамд морьдоо үзлэгт оруулан, амрааж байх аж. Уралдаан 10 өдрийн турш үргэлжлэх юм байна. Оуэн Патерсон дөрвөн нас тайгаасаа морь унаж сурснаа дурдаад монгол хүлгүүд холын зайд гайхалтай уралддаг болохыг өөрийн биеэр үзэхээр шийдсэнээ ярьжээ.
Тэрбээр мөн “Мэрси Корпс” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар Монголд 50.000 фунтын тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Ж.ТЭГШЭЭ