МҮЭ-ийн холбооны XX их хурал өчигдөр эхэллээ. Тэд хурлаараа өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, ирэх дөрвөн жилд хийх ажлаа тодорхойлдог уламжлалтай.
Мөн дөрвөн жилд нэг удаа болдог дээрх хурлаар холбооныхоо Ерөнхийлөгчийг сонгодог. Ингэхдээ нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, их хурлынхаа үеэр нууцаар санал хураалт явуулдаг аж.
Энэ удаа МҮЭ-ийн удирдлагад өрсөлдөхөөр одоогийн ерөнхийлөгч С.Ганбаатараас өөр хүн материалаа ирүүлээгүй аж. Тиймээс С.Ганбаатар улиран сонгогдох нь тодорхой болсон хэмээн тус холбооны гишүүд ярьж байв.
Ирэх дөрвөн жилд ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах талаар Засгийн газартай хамтарч ажиллахаар тус холбооныхон ярилцаж байна.
Өнөөдөр өндөрлөх XX их хуралд орон нутаг, нийслэлээс 230 орчим төлөөлөгч оролцож байна.
С.Заяа