Эстонийн “Punklaulupidu” хэмээх панк хөгжмийн фестивальд оролцсон хүмүүс Европт тархаад буй гэдэсний халдварт өвчин туссан байна. Ляэне-Вируско мужийн эмч нарын мэдэгдсэнээр 200 гаруй хүн халдвар авсан аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар фестивалийн үеэр худалдсан хүнсний ногоо, хоолноос оролцогчид халдвар авсан байж болзошгүй гэнэ. Халдвар авсан “Causa Amoris” хамтлагийн дуучид, хөгжимчдийн бие сайнгүй байгаа аж. Фестивалийн зохион байгуулагч Айн Суркаэв “Оролцогчдод өгсөн хоол хүнсийг “OG Elektra” компани нийлүүлсэн. Бид хоол хүнс муудсан эсэхийг цаг тухайд нь хянаж байсан” гэжээ.