АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран гаргасан байна. Уг жагсаалтыг гаргахын тулд “Forbes” АНУ болон бусад орны цагдаагийн байгууллага, эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчидтэй хамтран тусгай судалгаа явуулж, гэмт хэрэгтнүүдийн үйлдсэн хэргийн тоог харьцуулж үзсэн гэнэ. Жагсаалтад багтсан гэмт хэрэгтнүүд аливаа улс орон болон хүн төрөлхтөнд хэр их хохирол учруулсныг тэд анхаарсан аж.
Жагсаалтын нэгдүгээрт Мексикийн мафийн сүлжээг удирдагч “Тайрдас” хочит Хоакин Гусман бичигдэж, 1993 онд Мумбайд болсон халдлагыг зохион байгуулсан гэх Давуд Ибрагим хоёрдугаарт орсон байна.Тэдний араас Италийн мафийн “Загалмайлсан эцэг” гэгддэг Маттео Мессина Денаро, Руандагийн алан хядагчдыг санхүүжүүлэгч Фелисьен Кабуга, Конго, Угандагийн босогчдын армийн командлагч Жозеф Кони, “АльКаида” бүлэглэлийн гишүүн Насир альВахайши болон Айман аль Завахири удаалжээ.
АРВАН ХҮНИЙ ГУРАВ НЬ ОРОС
Олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй дээрх арван хүний гурав нь ОХУ-ын иргэн байгаа юм. Олон улсын биржүүдэд мөнгө угаадаг, аллага захиалж, хориотой бизнес эрхэлдэг гэх Семен Могилевич “Орос мафийн нүүр царай”-гаар тодорч, жагсаалтад багтсан байна.
Түүнээс гадна хуучин ЗХУ-ын иргэн, одоогийн Узбекистанаас гаралтай Алимжан Тохтахуновыг Европ, Азийг дамжсан зэвсгийн наймаа эрхэлдэг гэж эрэн сурвалжилж байгаа аж. Оросын өмнө зүг, Кавказад лалын шашинт улс байгуулахын төлөө тэмцдэг Доку Умаров “Москвагийн метро, “Домодедово” нисэх онгоцны буудалд халдлага зохион байгуулж, олон хүний аминд хүрсэн” гэж уг жагсаалтад орсон аж. Дээрх 10 гэмт хэрэгтний байгаа газрыг зааж өгсөн, мөн тэднийг барьсан, устгасан хүмүүст АНУ-ын Холбооны мөрдөх товчоо их хэмжээний шагнал олгоно хэмээн “Forbes” сэтгүүл онцолжээ.