Америкт хийсэн манай Ерөнхийлөгчийн айлчлал саяхан өндөрлөсөн. Тэрбээр дагалдан явсан хүмүүсийнхээ хамт мягмар гаригийн үдэш эх орондоо буцаж ирсэн юм. Албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Ерөнхийл өгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар айлчлалын талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Манай сонины сурвалжлагч Р.Оюунцэцэг энэ айлчлалыг өөрийн биеэр явж сурвалжлан, тухай бүрд нь уншигчдадаа мэдээлж байсан тул дээрх нөхдийн ярьсныг давхардуулан сонордуулахаас түдгэлзлээ. Харин сэтгүүлчдийн тавьсан хоёр асуултад юу гэж хариулсныг нь сонирхуулъя.
-ОХУ-ын “Роснефть” нэгтгэлийн ерөнхийл өгч Эдуард Худайнатов Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржид захидал ирүүлж, Монголыг шатахуунаар хангахыг амласны зэрэгцээ өөрийн шатахуун түгээх станцуудаа Монголд даруй нээх хүсэлтээ тавьжээ гэсэн мэдээг манай зарим хэвлэл олон түмэнд хүргэлээ. Энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү?
Л.Пүрэвсүрэн: -Ерөнхийлөгчид тэндээс ийм захидал ирээгүй. Ер нь нэг улсын Төрийн тэргүүнд нөгөө улсын аж ахуйн нэгжийн дарга шууд захидал бичиж харилцаад байдаг жишиг олон улсад байдаггүй юм.
-Хэд хэдэн улсад суугаа манай Элчин сайдыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүйгээр эгүүлэн татахаар дуудсан тухай Гадаад харилцааны сайдыг эзгүй хойгуур хэвлэлүүд мэдээлсэн. Тус яамны холбогдох газрын дарга болохоор сайдынхаа өгсөн чиглэлийн дагуу ажилласан гэсэн. Үүнд сайд та ямар хариулт өгөх вэ?
Г.Занданшатар:-Хугацаа нь дууссан зургаан Элчин сайдыг эгүүлэн татахаар бэлтгэл ажлыг хангаж, уг асуудлыг зохих журмын дагуу Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр зэхэж байна. Энэ ажлын явцад алдаа гарсан эсэхийг бид нягталж байна.
Р.Жаргалант