Хавдар судлалын үндэсний төвд Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн үүсгэн байгуулсан “Итгэл-хавдаргүй Монгол” үндэсний сангаас Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн хоёр өрөөг иж бүрэн тохижуулжээ.
Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, өвчтөнүүдийн ор, шүүгээ, ширээ зэрэг хогшил бүхий тасгийг тохижуулахад 20 гаруй сая төгрөг зарцуулжээ. Тус тасаг нь 16 ортой, хавдрын III, IV шатандаа орсон хүмүүст хөнгөвчлөх эмчилгээ хийдэг.
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас хүмүүс ирж хэвтдэг учир ачаалал ихтэй байдаг гэнэ. Шинээр тохижуулсан тасгийг ХСҮТ-ийн хамт олонд тус сангийн гүйцэтгэх захирал Б.Отгонжаргал өчигдөр хүлээлгэж өгсөн юм.