ГОРИЛОГСОД
Сонгуулийн хуулийн тогтол цоон дээр улс төрийн намууд то хи рол цоонд хүрээгүй ч нэр дэв шигчийн са хүүгийн чадавхийг сорьсон марафон АН дотор хоёр сарын өмнө эхэлсэн. 50 сая төгрөгийн босго тогтоон сурталчилгааны хө рөнгө, мөнгө босгохыг тус намын за рим ги шүүд эсэрг үү цэж буй. Гэвч өнөөд рийн байд лаар 500 орчим сая төгрөг хуримтлагдсаныг эх сур валж хэл лээ. 50 сая төгрөгийг 2012 оны хоёр дугаар сарын 01 хүртэл графи кийн дагуу дөрөв ху - вааж намын дан санд төв лөрүү лэхээр АН-ын Гүй цэтгэх зөвл өл хугацаа товлоод байгаа юм.
Эхний хугацаа энэ сарын 30-наар дуусгавар болж байна. Удаах нь аравдугаар сарын 01, ар ван хоёр дугаар сарын 01 хүртэл үргэлж илж, ирэх оны хоёрдугаар сарын 01-нд дуусна. Одоо гийн байдлаар доорх нэр бү хий хүмүүс 12,5-50 сая төгрөгийн дэн чин гийн мөнгөө тушаажээ. Үүнд:
АН-ын улс төрийн бодлогод нам доторх фракцын нөлөөлөл хувь улстөрчийнхөөс илүү давамгайлдаг. Тиймээс нэр дэвшигчийн хувьд фракцын харьяалал чухал. Дээрх горилогсдын хувьд “Алтан гадас” болон Зүүн хойд Ази, “Кроун” фракцийнхан нэлээд жин даржээ. Л.Гүндалай, Х.Тэмүүжин нарын хувьд Ардчилсан хүчний холбоог анх үүсгэн байгуулахад дэмжиж байсан.
Харин одоо намынх нь нөхдийн хэлж буйгаар Алтангадас фракц руу орох болжээ. Л.Гүндалайн хувьд Ардын намд л арай орчихгүй байх. Ер нь ашигтай бол аль ч фракцид харьяалагдаж мэдэх нөхөр. АН дахь ажиглалтаар Алтангадас фракцийнхан өмнөх сонгуулиудад нэр дэвших давуу эрхийг авч байсан шигээ ирэх жилийн сонгуульд ч байр сууриа алдахгүй бололтой.
Харин үүн дээр нам дахь хамгийн чимээгүй, бас нөлөө бүхий фракц гэгддэг Кроуныхан нэмэгдэнэ гэсэн прогноз байна. Ардчилсан хүчний холбооны хувьд анх байгуулагдаж байсан шигээ хүчтэй нөлөөтэй байж чадахгүй болсон тул МоАХ байр сууриа хэвээр хадгалсаар байгаа аж. Дэнчингийн мөнгөө төлсөн эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг товч танилцуулья УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Лу. Болд нарын хувьд хэн хэн нь хувь улстөрчийн рейтинг, хашиж байгаа албан тушаалын хувьд нэр дэвших нь тодорхой хүмүүс.
Тиймдээ ч бусад шиг нэг их эргэлзэж тээнэгэлзэн, Сонгуулийн хуулийг хүлээлгүйгээр дэнчингээ тавьсан байх. Хотын Мээрийн орлогч Да.Ганболд, Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү нар улс төрд унаж босож хатуужсан, АН доторх хоёр дахь үеийн улстөрчид. Тиймдээ ч тэдний хувьд 2012 оны сонгуульд хүч үзэх нь өөрсдийнх нь төдийгүй намынх нь сонголт байж мэднэ. Да.Ганболд, Д.Нямхүү нарын хувьд ажил алба, төрсөн, өссөн нутаг усаараа Улаанбаатартай холбоотой тул нийслэлийг сонирхож буй гэсэн мэдээлэл байна. Харин Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлсүх Ховд аймгийг товлосон сурагтай.
МАН-ын нарийн бичгийн дарга асан У.Барсболдын гэгддэг Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулахын төлөө нэлээд хүчтэй тэмцдэг нэгэн. Тиймдээ ч Ховд бол түүний хувьд зайлшгүй хийх сонголт. Чингэлтэйн АНын дарга Б.Батбаатар, “Ажнай”-н Д.БатЭрдэнэ нарын хувьд УИХ-ын гишүүн байсан хүмүүс. Тэд Чингэлтэй дүүрэг болон Өмнөговь аймагт дэвшвэл хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор орно. Харин АН-ын ээлжит бус Их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Хасбаатар гэх Японд морин хуур тоглож байгаад Монголд улс төр хийх болсон залуугийн хувьд нам дотроо балчир жаал.
Сүүлийн үед “рекэт” маягаар улс төрд танигдахыг оролдож байгаа. Намын дарга Д.Алтанхуягт шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурлаар дайрч давшилсан үг чулуудан, Ерөнхий сайд С.Батболдтой өөрийгөө эн зэрэгцүүлэх болсон. Энэ нь олонд танигдах Америк пиарын нэг технологи юм гэсэн. Өвөрхангай гаралтай тул нутгаа бараадах байх. Н.Соёмбын хувьд намынхаа ҮЗХны гишүүн биш ч аавынхаа нэр хүндээр Дундговьд нэр дэвшихийг хүсэж байгаа мэдээлэл байна.
Гэхдээ насны хувьд хэтэрхий залуу, төлөвшиж гүйцээгүйгээ үг хэл, үйл хөдлөлөөрөө илчлээд байдаг тул нас нь болоогүй гэж журмын нөхөд нь тодорхойлсон. Нутгийнхандаа болон намынхандаа ч сайн танигдаагүй тул энэ удаад нэр дэвших эрх өгөхгүй л болов уу. Ж.Батзандан нэр дэвших мандатаа өлсгөлөн зарлаад ч хамаагүй авч чадна. Гэхдээ олны дэмжлэг авах эсэх нь тодорхойгүй барьцгүй кадр. Төрийн өмчит “МонАтом” компанийн захирал Р.Бадамдамдин, түүний хүү Б.Баттүвшин нар мөнгөө тушаасан нь АН-ынхны дунд нэлээд шум үүсгээд байгаа. Р.Бадамдамдингийн хувьд УИХ-д Өвөрхангай аймгаас хоёр ч удаа сонгогдсон. Гэхдээ энэ удаад нутагтаа нэр дэвших магадлал тун бага.
Дэвшсэн ч ялах магадлалгүй тул хүү Б.Баттүвшингээ өв залгамжлуулахаар сойж байгаа гэсэн мэдээлэл бий. Харин өөрийнх нь хувьд нэр дэвшихээс илүүтэй “МонАтом” гэх төрийн өмчит бялуугаа баталгаажуулахын тулд дэнчингийн мөнгөө төлсөн байж мэднэ. Нэр дэвшихээ илэрхийлсэн дээрх хүмүүстэй зэрэгцсэн Монгол Улсын гарьд Б.Гантогтохын хувьд хамгийн сонирхолтой горилогч. Улс төрд хүч үзнэ гэсэн яриа эртнээс гарч байсан ч АН-ыг биш МАН-аас зодоглох байх гэсэн таамаг байсан.
Гэвч АН-д данслагдаж, эхний босго давсан нь үүгээр нэгэнт тодорхой боллоо. Тэрбээр Зууны манлай, хөдөлмөрийн баатар аавынхаа төрсөн нутаг Увс аймагт хүч үзвэл МАН-ынхан илт илүүрхэж эзэн суусан энэ тойрогт юм дуулгаж мэднэ.
Одоогийн байдлаар АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогчид эхнээсээ ийнхүү тодорхой боллоо. Гэхдээ парламент сонгуулийн ямар тогтолцоог сонгон хуульчлахаас нэр дэвших үйл явцад нэлээд өөрчлөлт орно. Тиймээс зургадугаар сард багтаан Сонгуулийн тухай хуулийг нэг тийш болгохоор төлөвлөсөн УИХ-ын шийдвэр улстөрчдөд хүлээлт үүсгээд байна.
1. Г.Батхүү
2. С.Баярцогт
3. Л.Гүндалай
4. Х.Тэмүүжин
5. Ч.Сайханбилэг
6. Кюкүшюүзан Д.Батбаяр
7. Х.Баттулга
8. Л.Болд
9. Н.Хүрэлсүх
10. Б.Ариунсан
11. Д.Нямхүү
12. Х.Золжаргал
13. Д.Баттулга
14. Р.Бадамдамдин
15. Б.Баттүвшин
16. Да.Ганболд
17. Д.Бат-Эрдэнэ
18. Ж.Батзандан
19. Н.Соёмбо
20. Б.Батбаатар
21. Т.Хасбаатар
22. Б.Гантогтох
23. Л.Эрдэнэчимэг
