“Эмэгтэйчүүд-хөгжил” гэдэг хөдөлгөөн 1994 оны сүүлчээр бий болж байсан юм. Тэр оны зун болсон МАХН-ын залуу гишүүд, дэмжигчдийн зөвлөлгөөнд оролцсон төлөөл өгчдийн 40-өөд хувь нь эмэгтэйчүүд байснаас ер нь намын дэргэд эмэгтэйчүүдийн байгууллага үүсгэвэл яасан юм бэ гэх бодол Д.Алтай нарт төрсөн гэдэг.
Тэгээд л хөдөлгөөнөө байгуулав. 1998 онд II чуулганаа хийж хөдөлг өөнөө Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллага болгож, Ерөнхийлөгчөөр нь Д.Алтайг сонгожээ. Нам нь ардчилсан социалист үзэл баримтлалыг сонгосноос холбоогоо ийн нэрлэв. III чуулган 2002 онд болсон. Нэлээд удаан завсарлаж байж 2010 онд IV чуулганаа хийж, байгууллагаа Нийгмийн ардчилалМонголын эмэгтэйчүүдийн холбоо гэж нэрлэв.
Өнөөдөр энэ холбоо ээлжит бус V чуулганаа хийх гэж байна. Ганцхан зохион байгуулалтын асуудал хэлэлцэж ерөнхийлөгчөө сонгоно. 1994 оноос тус холбоог хөдөлгөөн байхаас нь халаагүй тэргүүлсэн Д.Алтай Засгийн газрын хэрэгж үүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газрын даргаар томилогдсоноос түүнийг залгамжлах хүнийг тодруулах шаардлагатай болсон юм. МАН-ын бүх бүтцэд удирдлагын 25 хувь нь эмэгтэй хүн байхаар Д.Алтайн үед энэ холбооны хүчин чармайлтаар МАН-ын дүрэмд тусгасан гэдэг юм.
Одоо МАН-ын Бага хурлын 210 гишүүний 57 хувь нь, Удирдах зөвлөлийн 31 гишүүний зургаа нь эмэгтэй хүн байгаа юм. Мөн тус холбоог Социнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүнээр элсүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага болгожээ.
МАН-ын нэг нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн ажиллуулахаар дээд удирдлагын нь төвшинд тохирсон аж. НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх гэж буй эмэгтэй цөөнгүй дуулдсан. Тэднээс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нарын аль нэг нь сонгогдох магадлалтай гэх яриа бий.
Гэхдээ д үрмээрээ бол Холбооны ерөнхийлөгчөөр сонгуулах хүнийг намын дарга нь чуулганы төлөөлөгчидтэй зөвшилцөн санал болгодог аж. Уг нь шинэ цагийн аясад тохирсон боловсролтой, хэл устай залуу хүн энэ албыг залгуулаасай гэж МАН-ын хүүхнүүд хүсдэг юм гэсэн. Сураг сонсвол дээр өгүүлсэн горимоор Д.Оюунхоролын нэрийг дэвшүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл МАН-ын Удирдах зөвлөл ийм саналтай байгаа гэсэн үг. Гэвч өөр хэдэн ч хүний нэрийг төлөөлөгчид дэвшүүлж өрсөлдүүлэх эрхтэй гээд тэдний саналыг хурааж асуудлыг шийднэ.