“Төрийн албаны шинэтгэл, сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулган өчигдөр Төрийн ордонд болж төрийн албаны шинэтгэлийн тулгамдсан асуудлууд, улс төрөөс ангид, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвш үүлэхэд баримтлах стратеги, эрхзүйн шинэчлэлийн талаар хэлэлцэв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Монгол Ул сын төрийн албаны шинэтгэлийн сорилт, бо ломж” үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд “Мэргэшсэн, тогтвортой төрийн алба”, “Иргэддээ үйлчилдэг төрийн алба”, “Шударга хариуцлагатай төрийн алба” гэсэн гурван салбар хуралдаан боллоо.
Салбар хуралдаануудыг Удирд лагын академийн орлогч захирал, доктор, профессор Ш.Батсүх, “Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө” ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан, МУИС-ийн ХЗДС-ийн захирал, академич С.Нарангэрэл нар хөтлөв.
Үндэсний чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, яам агентлаг, орон нутаг, иргэний болон төрийн бус байгууллагын 650 орчим төлөөлөгч иржээ. Мөн Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгч, манайд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагынхан урилгаар оролцлоо.
Чуулганаар “Монгол төрийн албаны эрмэлзэх есөн зүйл”-ийг баталлаа.
С.Заяа