Монгол Улсын төрийн эрхийг УИХ барьдаг юм. Энэ “машин” зогсох нь битгий хэл доголдож, гацах ёсгүй билээ. Өчигдрийн 14.30 цагаас эхлэн Монголын парламент зогсонги байдалд орлоо. УИХ-ын олонхийг МАН, АН бүрдүүлдэг. Тэгэхлээр энэ бай дал тус хоёр намаас шууд хамааралтай гэсэн үг. Харин хэн нь төрийн машиныг гацаахад хүргэснийг доорх мэдээлэл хэлж өгнө. Сонгуулийн хуулийн шинэ чилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж, тараа таниулсан мажоритар хувилбарын нөлөөг бууруулах нь гэж нийгмийн олонх нь хүлээж байсан гэхэд болно.
МАХН нэртэй байхдаа сонгуулийн төгөлдөршил хэмээн дориун дуугарч, МАН болсон их хурлаасаа тогтолцоог ши нэчилнэ гэсэн тогтоол гар гаж, түүнийгээ Удирдах зөвлөлөөрөө баталгаажуулж ирсэн, Парламентад хамгийн олон суудалтай МАН саяхан гэнэт “буруу эргэлт” хийв. УИХ-ын гишүүдээ нэг нэгээр нь дуудаж “дарамталсан” ч гэх. Тэгсний хүчинд мажоритар тогтолцоог авч үлдэх бодлогоо хатуу гэгч нь зангиджээ. Энэ байр сууриа АН-аар дэмжүүлэхийн тулд Д.Лүндээжанцангаар ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсгийг томилж, анхны уулзалтыг уржигдар АН-тай хийсэн юм. МАН-ын ажлын хэсэгт багтсан таван гишүүнээс Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар пропорционалийг дэмждэг юм билээ. Гэтэл тэднийг “мажоритарыг АН-аар зөвшөөрүүл” хэмээн томилсон нь хачирхалтай. Нотолгоо болгох үүднээс сонгуулийн аль тогтолцоог олон түмэн дэмжиж байгааг сонирхов.
Өчигдрийн байдлаар СЕХ-ны санал асуулгад оролцсон 1341 иргэний 965 нь буюу 72 хувь нь пропорциональ тогтолцооны төлөө, “NEWS.mn” сайтын асуулгад хариулагсдын 74 хувь нь 50:26 буюу пропорциональ давамгай хувилбарыг дэмжсэн санал өгчээ. 24:52 гэх мажоритар зонхилсон холимог тогтолцоог ердөө 14-хөн хувь нь дэмжсэн байна. Үүнээс үүдээд МАН жинхэнээсээ “ардын” нам мөн үү гэсэн тэрслүү асуулт тавимаар санагдаад байгаа юм. АН-ын тайлбарыг ерөнхийд нь багцалбал, “Ямар ч үнээр хамаагүй эрх мэдлээ хадгалахын тулд МАН ялж, луйвардаж сурсан мажоритар тогтолцоотойгоо үхэн хатан зууралдаад байгаа юм” гэж хэлээд байгаа.
Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
Өчигдөр 11.00 цагаас Ч.Сайханбилэгийн өрөөнд зөвшилцлийн ажлын хэсгийнхэн хоёр дахь уулзалтаа хийлээ. Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалтаас нааштай үр дүн гарсангүй. “Бид байр сууриа хатуу хамгаалах чиглэл авсан” гэсэн Д.Лүндээжанцангийн үгэнд “Ийм тохиолдолд манай бүлэг ямар нэгэн буулт хийх боломжгүй” гэсэн агуулгаар Ч.Сайханбилэг нар хариу барьжээ. Талууд сонгуулийн тогтолцоо, түүний харьцаа, нам, нэр дэвшигчийн алиных нь төлөө санал өгөх, жендер, үндэстний цөөнхийн асуудал, босго хувь гэх мэт зургаан зүйлээр зөвшилцөхөөр ширээний ард суусан аж. Тэгээд харьцаанаас бусад асуудлаар тохиролцож болох юм гэж ярилцжээ.
Мажоритар давамгайлсан 24:52 хувилбараас хэзээ ч татгалзахгүй гэж МАН албан ёсоор мэдэгдсэн учраас энэ цагаас эхлэн УИХ-ын бүхий л үйл ажиллагаанд АНын бүлэг оролцох боломжгүй боллоо гэж өчигдөр 14.30 цагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр нар мэдэгдлээ. Зөвшилцөл мухардалд орсны дараа МАНын ажлын хэсгийнхэн Д.Дэмбэрэлийн өрөөг зүглэн алхав. С.Батболд ч тэднийг өрөөндөө дууджээ. АН-ын бүлгээс байр сууриа ийн тодорхой илэрхийлсэн учир МАН-ын ажлын хэсгээс мэдээлэл хүсэж Д.Лүндээжанцанд туслахаар нь дамжуулан хандахад 16.00 цагаас бүлэгтээ асуудлыг танилцуулна.
Түүнээс нааш тайлбар өгөх боломжгүй гэсэн үг дайв. Энэ цагтаа бүлэг хуралдсангүй. Өнөөдөр 08.00 цагаас МАН Удирдах зөвлөлийн хурлаа хийхээр зарлажээ. Түүний дараа бүлэгтээ асуудлыг танилцуулж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх эсэхээ шийдэх юм байна.
Л.Гантөмөр: МАН уул уурхайн компаниудын мөнгөөр сонгуульд орохоор зэхэж байна
АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Л.Гантөмөр нар хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн мэдээллийг хүргэе.
Ч.Сайханбилэг:-АН-ын бүлэг ээлжит бус хуралдаан хийж Ажлын хэсгийнхээ мэдээллийг сонслоо. Сонгуулийг шударга явуулах, сонгогчийн саналыг гээхгүй байх, хуучны тогтолцооноос шат ахиулсан пропорциональ давамгайлсан холимог тогтолцоо бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байлаа. Зарим асуудлаар харилцан буулт хийж болох юм гэж өчигдөр (уржигдар) болсон анхны уулзалтаар ярилцсан байсан. Гэтэл МАН-ын бүлэг хуралдаад зөвшилцөх боломжгүй, өмнөх байр суурин дээрээ хатуу зогсоно гэж мэдэгдсэн учраас АН-ын бүлэг өөрсдийн байр суурийг илэрхийлэхээс аргаг үйд хүрлээ. Монгол Улс нийгэм, эдийн засгийн томоохон сонирхлын төвд байгаа үед улс төрийн нам, төрд төлөвшил хэрэгтэй.
Олсон жаахан мөнгөө 76 тойрогт хуваах уралдаан өнгөрсөн таван сонгуулийн турш үргэлжиллээ. Энэ байдлыг иргэндээ наалдсан хөгжлийн цогц бодлогоор солъё. Үүний тулд пропорциональ тогтолцооны давуу талыг шингээсэн сонгуулийн холимог хувилбар хэрэгтэй гэж АН үзсэн. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг дахин гаргуулахгүйн тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. Ингэх нь нийт монголчуудын эрх ашигт нийцнэ гэж бид үзэж байгаа. МАН энэ бүхнийг эсэргүүцсэнээс зөвшилцөл мухардалд оров. Өнөөдрөөс эхлэн УИХ-ын бүхий л үйл ажиллагаанд АН-ын бүлэг оролцох боломжгүйд хүрлээ.
-МАН өөрийн байр сууриа юу гэж зөвтгөж байгаа вэ?
Л.Гантөмөр:-Олонх суудалтайн хувьд Байнгын хороо, чуулганыг яаралтай хуралдуулж 24:52 хувилбараа батлуул гэсэн чиглэлийг МАН-ын удирдлага бүлэгтээ үүрэг болгосон гэсэн мэдээллийг Ажлын хэсгээс нь өгсөн. 76 жижиг тойргоор сонгууль явуулж ирснийг 26 том тойрог болгосон. Гэтэл МАН түүнийг улам дордуулж 52 жижиг тойрог байгуулахын төлөө байгаа юм. Монгол Улс сүүлийн үед жаахан мөнгөтэй болж, бүтээн байгуулалтын чамгүй ажил хийсэн. Тэдгээрийг өөрөө хийсэн мэтээр сурталчилж, тийм ойлголтыг сонгогчдод өгч чадсан гэж МАН-ын олон гишүүн үзэж байгаа юм билээ.
Уул, уурхайн олон компани богино хугацаанд хөрөнгөө хэдэн зуу дахин нэмэгдүүлж чадсан гэдэг. Тэдний төлөөлөл МАН-аас Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймагт нэр дэвшихээр болж байгаа гэсэн мэдээлэл байна. Багтаж шингэхээ больсон уул, уурхайн компаниудын тэр их мөнгөөр МАН сонгуульд оролцоно гэсэн үг. Ингүүлэхгүйн тулд АН байр суурин дээрээ хатуу зогсохоор шийдээд байна. Сонгуулийг шударга явуулъя гэвэл мөнгө бага зарцуулдаг, сонгогчийн санал гээгддэггүй, үзэл бодлоо уралдуулдаг тогтолцоог сонгоё гэж АН зүтгээд байгаа юм.
Ч.Сайханбилэг:-Намынх нь байр суурь, дарга, гишүүдийнх нь хэлж ярьж байсныг уншиж, сонсоод сонгуулийн шударга тогтолцоо руу шилжих эрмэлзэл МАН-д байгаа юм байна гэсэн хүлээлттэй байсан. Өнөөдөр ч энэ найдвараа алдаагүй байна.