Иргэний Зориг-Ногоон намын Үндэсний хорооны хэсэг гишүүн өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэж буй энэ үед МАН Монголын ард түмний эрх ашгаас урвасан шийдвэр гаргаж байгааг ИЗ-НН эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Пропорциональ, эсвэл эл хувилбар давамгайлсан холимог сонгуулийн тогтолцоог бий болгох зорилгоор 50:26 хувилбараар хуулийг батлах байр суурь дээрээ хатуу зогсох болно гэж ИЗ-НН-ынхан мэдэгдлээ.
Ц. БЭЛГҮНҮТЭЙ