УИХ- ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед МАН монголын ард түмний эрх ашигаас урвасан шийдвэр гаргаж байгааг Иргэний зориг –Ногоон намын гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
МАН-ын зүгээс сонгуулийг можаритор системээр явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа нь монгол орны хувьд оновчгүй сонголт гэдгийг өнгөрсөн цаг хугацааны үйл явдал харуулж байгааг мэдсээр байж МАН –алдаатай системийг батлахаар зүтгүүлж байгааг буруутгаж байна.
Харин иргэний зориг болон Ногоон намын гишүүд сонгуулийн тухай хуулийг пропорциональ эсвэл пропорциональ давамгайлсан холимог сонгуулийн тогтолцоог бий болгох зорилгоор 50:26 (пропорциональ : можаритор )хувилбараар батлах байр суурьтай байгаагаа тэд уламжлаад байна.
Тиймээс ард түмнийхээ эрх ашигыг нэн тэргүүнд тавьж монголын бүх ард түмнийхээ саналыг бүрэн тусгасан сонгуулийн хууль батлахыг шаардаж байгаа ба УИХ-ын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлахыг тэд шаардсан . Хэрэв МАН-ын шийдвэрийг УИХ дэмжин батлавал өөрсдийн зүгээс шат дараалсан арга хэмжээг эхлүүлнэ гэдгээ хэлсэн.Сонгуулийн буруу системээс болж 2008 оны долдугаар сарын нэгэнд болсон эмгэнэлт үйл явдал ахин давтагдаж болзошгүй тул сонгуулийн хуулийг дахин сайтар нягтлан шалгаж батлахыг тэд санууллаа.
Ц.Бямбадорж