Монгол улс сонгуулийн үйл явцыг шинэлэх ухааны үндэстэй зохион байгуулж чадахгүй байгаа. Манай улс төрийн зонхилох гол хоёр нам болох МАН ба АН-д ч сонгуулийн маркетинг менежментийг шинжлэх ухаанчаар зохион байгуулах арга зүй ,тогтвортой тогтолцоо байхгүй.
Энэ үүднээс Монголын сонгуулийн маркетинг менежментийн академи байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Үүний нэг нь “Заавал сонгогдох 76 шилдэг улс төрч “-ийг шалгаруулах ард түмний санал асуулгаар тодорсон улс төрчидийг зарлаж дүнг танилцууллаа.
Судалгааны түүвэр аргаар нэр дэвших магадлал бүхий 300 орчим хүнийг сонгон авч , zaluu.com вэбсайтаар санал асуулгыг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл 2012 –оны сонгуулиар ямар улс төрч сонгогдох боломжтэй вэ?гэдгийг уг санал асуулгаас бүрэн харах боломжтой юм.
Уг академийн үндсэн зорилго нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны үндэслэл бүхий Псепологи буюу сонсогчдын үйл байдал ,сонгогчдын санал авах ухааны тодорхой арга зүй дээр суурилсан хамгийн бага зардлаар Монголын парламентын сонгуульд нэр дэвшигчийг ялалт байгуулах боломжийг бүрдүүлж өгөхөд оршиж байгаа аж. Тус академи нь явуулах үйл ажилагаа нь сонгуулийн технологийг босоо болон хэвтээ хэлбэрээр зохион байгуулж , олон нийтийн санаа бодлыг судлахаас эхлээд нэр дэвшигч болон тойргийн маркетингийн иж бүрэн судалгааг хийх, сонгуульд нэр дэвшигчидтэй хамтран ажиллах ба псепологийн Шинжлэх ухааны арга зүйн түвшинд зөвөлгөө болон сонгуулийн менежметийг хөтлөн явуулах арга ажиллагааг гүйцэтгэх боложтой юм.
Ц.Бямбадорж