Монакогийн вант улсын төрийн эрхийг баригч хунтайж II Альберт буюу Альберт Александр Луи Пьер Гримальди маргааш хуримын ёслолоо үйлдэнэ. Эрхэмсэг хунтайжийн хуримд Монголоос нэгэн гэр бүл оролцох бөгөөд, тэд бол Монгол Улс дахь Монакогийн өргөмжит консул Т.Болормаа, түүний нөхөр ГХЯ-"ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогт баатар нар юм.
Монакогийн вант улсын тэргүүн хатагтайн суудал эзгүй байсан 30 жилийн түүхэнд цэг тавьж байгаагаараа энэ хурим онцлогтой. Албан ёсоор гэрлэлгүй удтал гоонь явсан 53 настай хунтайж II Альберт усанд сэлэлтийн олимпийн аварга, 33 настай Шарлин Уиттстокт гүнжийн титэм зүүл гэхээр сонгожээ. Хунтайж II Альберт хунтайж III Ренье, Хол ливудын од, Оскарын шагналт Грейс Келли нарын хүү билээ.
Монте-Карлогийн гудамж талбайд хуримын ширээ ил засаж, Монакогийн вант улсын бүх хүн ам буюу 35 мянган иргэн цайллагад оролцох аж. Хун тайжийн хуримын ёслолд гадаадын 20 гаруй орны төр засгийн тэргүүн, хаан уг сааны 4000 орчим төлөөлөгч уригдсан байна. II Альберт 2007 онд манай улсад айлчлан ирж байв.
Б.ЭНХЦЭЦЭГ