Монголын улстөрийн 19 дэх улс төрийн хүчин МАХН хоёр эзэнтэй болоод байна. Ардын намаас өрх тусгаарлан бууриа сахиж үлдсэн Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд МАХН албан ёсоор дахин мэндэлснийг зарлан тунхаглаад удаагүй. Гэтэл энэ намын нэр нь хуучин МАХН-ыг генсек асан эдүгээ МАН-ын Бага хурлын гишүүн Д.Идэвхтэний нэр дээр 1997 оноос хойш бүртгэлтэй байгааг УБЕГ-ын албан эх сурвалж баталлаа. Улстөрийн намуудын тухай хуулиар МАХН буюу Монгол ардын хувьсгалт намын нэр МАН-ын өмчлөлд байгаа.
Гэвч Дээд шүүх энэ нэрээр шинээр байгуулагдсан намыг бүртгэсэн нь дээрх хуулийг зөрчөөд бай сан юм. Харин одоо Улсын бүртгэлийн тухай хуулийн 16-р зүйлийн 1.6 дахь заалтыг мөн адил зөрчсөн нь Дээд шүү хийн бүртгэл хууль ёсных эсэхэд дахин асуултын тэмдэг тавилаа. Улс төрийн нам төдийгүй компани, аж ахуйн нэгж байгуулахад УБЕГ-аас нэрийн лавлагаа заавал авдаг. Нэр давхцаагүй тохиолдолд албан ёсны хуулийн этгээд байгуу лагддаг. Тэгвэл МАХН-ыг бүрт гэсэн Дээд шүүхийн бүртгэлээр бол дампуурсан “Анод”, татан буугдсан “Зоос” банкны нэрээр хэн нэгэн этгээд дахин банк байгуулах эрх нь нээлттэй бололтой. МАХН-ыг бүртгэсэн өдрөөс эхлэн дөрөв дэх Ерөнхийлөгчийн нөлөөлөл орсон хэмээн хардсан. Харин одоо Н.Энхбаяр, Д.Идэвхтэн гэсэн хоёр эзэнтэй болсон МАХН хууль ёсны нам мөн үү.
Н.Энхбаярт Улсын дээд шүүхээс өгсөн энэ нэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд маргаан хэрхэн үргэлжлэх бол. ОХУ-д Элчин сайдаар ажил лаж буй Д.Идэвхтэнийг Н.Энхбаяр элсүүлбэл МАХН-ын нэр нэг талд гарах, үгүй бол УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын нэр дээр бүртгэлтэй байгаа Монголын алдарт хувьсгалчдын нам нэрээр намаа овоглохоос өөр гарц Н.Энхбаярт үлдэхгүй нь.