УИХ-ын нэр хүндээрээ дэнчин тавин байж, эцсээ хүртэл хувьсгалт намд үнэнч байсан Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзахаа журмын нөхдөдөө мэдэгджээ. МАХН-ын нэр тойрсон маргаан эцэслээгүй ч Дээд шүүхэд бүртгүүлсэн баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд тэрбээр ийм шийдвэр гаргасан нь улс төрийн хүрээнийхэнд бас нэгэн дуулиан нэмлээ.
Түүнтэй ойр эх сурвалжийн хэлснээр тэрбээр Н.Энхбаяртайгаа зарим нэг асуудлаар зөрчилдсөнөөс ийм шийдэлд хүрсэн бололтой. Н.Энхбаяр МАХН-ыг Дээд шүүхэд бүртгүүлж, намын дарга болсноор улс төрд дахин байр сууриа эзэлсэн. Тиймдээ ч Ц.Шинэбаярыг үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн тул ийнхүү “жийсэн” хэмээн улстөрчид шивнэлдэж эхэлжээ.
Д.ЭРДЭНЭ