2008 оны долдугаар сарын нэгний өдөр Монголын түүхэнд хар толбо үлдээсэн эмгэнэлт үйл явдал болсон. Өнөөдөр ч энэ үйл явдалд ард түмний сэтгэл өвдсөн хэвээр байгаа.Олон гэмгүй залуус хоригдож ,хамгийн харамсалтай нь таван хүний алтан амь эндсэн. Долдугаар сарын нэгний үймээн бол санаатай урьдаас сайтар зохион байгуулж бэлтгэсэн үйл ажиллагаа гэж Эх орон, шудрага ёс тусгаар тогтнол эвсэлээс мэдэгдлээ.
МАХН –ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ Долоон сарын нэгний үймээнийг өдөөн дэврээсэн хүмүүсийг “Луйврын сонгуулиас”салган үзэж гэм буруутныг тогтоож хариуцлага хүлгээлгэх хэрэгтэй юм.Өнөөдөрийн байдлаар шудрага ёс гудамжинд гарсан байна.Ийм нөхцөлд дахин долдугаар сарын нэгний үйл явдал дахин давтагдаж болзошгүй.Харин Төрд шудрага ёс байсан цагт дахин хэзээ ч гарахгүй юм.2008 –оны сонгуулиар гарч ирсэн хүмүүс бол шудрага бус үйл явдал дээр тулгуурлан гарч ирсэн ба парламент нь хүртэл шудрага бус хэмээн хэллээ.Тухайн үеийн төрийн тэргүүн байсны хувьд онц байдал зарласан нь зайлшгүй шаардагатай байсан.Хоёр талын асуудлыг эв зүйгээр шийдэж тайван хандахыг хүссэн боловч байдал намжилгүй улам хурцадсаны улмаас онц байдал зарласан гэжээ.
Долдугаар сарын нэгний үйл явдлыг дэврээсэн хүмүүс бол АН болон бусад нар дэвшсэн нэр бүхий хүмүүс өөрсдөө байсан гэж цагдаагын байгууллагын төлөөлөл мэдэгдсэн байна.
Ц.Бямбадорж