Өчигдөр долдугаар сарын 1 байв. Одоогоос гурван жилийн өмнөх энэ өдөр Монголын түүхэнд тод хараар бичигдэх эмгэнэлт үймээн болж таван хүний амь нас эрсдэж, олон арван хүн эрүүл мэндээрээ хохирч, цөөнгүй байгууллагад эд материалын асар их хохирол учруулсан билээ. Долдугаар сарын 1-ний эмгэнэлт тэр өдрийг өнөөдрөөс эхлэн дурсгалын биш хариуцлага тооцох өдөр болгож байна гэж Эх орон, шударга ёс, тусгаар тогтнол эвслийнхэн мэдэгдлээ.
Уг эвсэлд улс төрийн намуудаас МАХН, Амлалт нэхэх ард түмний холбоо, Миний Монголын газар шороо зэрэг хөдөлгөөн нэгддэг юм байна. Намаа шинээр өлгийдөж авснаас хойш Н.Энхбаярын дэмжигчид хүрээгээ тэлсэн бололтой. Түүний оролцсон хэвлэлийн бага хуралд зэвсэгт хүчин, цаг даагийн хурандаа нар ч хүрэлцэн иржээ. Эх орон, шударга ёс, тусгаар тогт нол эвслийнхэн 2008 оны дол - дугаар сарын 1-ний үймээний үеэр амь үрэгдсэн, хохирсон иргэ дийн дурс - галыг хүндэтгэж улс төрийн хилс хэр гээр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, үдэш нь Сүхбаатарын талбайд 1000 ширхэг гэрэлт зул өргөсөн. Тэдний хэвлэлийн бага хурлаар олон нийтэд хүргэхийг хүссэн гол зүйл нь Парламентын 2008 оны сонгуулийн дараа болсон үймээний тухай байв.Тэдний ярьсныг тоймлон хүргэе.
П.Болд (Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэрг үүн):
-2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээн бол эмгэнэлт жүжиг байсан. Хамтарсан Засгийн газар таван хүний амь нас, олон зуун иргэний сэтгэлийн шархны үнэтэй. Энэ өдрийг дурсгалын бус хариуцлага нэхэх өдөр болгох ёстой. Өнөөгийн эрх баригчид зэвсэг хэрэглэж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авсан хүмүүс.
Н.Энхбаяр (МАХН-ын дарга):
-2008 оны сонгуулийг луйвардаа гүй бол эмгэнэлт хэрэг болохгүй байсан. Тухайн үед миний бие онц байдал тогтоохын эсрэг эцсээ хүртэл байсан ч аргагүйн эрхэнд зарласан. Түүнээс болж хүний амь нас эрсдэж, олон хүн эрүүл мэндээрээ хохирч хэлмэгдсэн. Одоо ч гэсэн эрх баригчид Сонгуулийн хуулийг өөрсдөд ашигтайгаар, луйврын сонгууль явуулах гэж байгаа нь харагдаж байна.
-Та улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан хүн.Хэн нэгний шахалтад орсон гэж өнөөдөр яриад суух нь зохимжгүй юм биш үү. Таныг яг хэн, яаж шахсан юм бэ?
-Би хэн нэгний шахалтад орсон гэж хэлээгүй. Зөв зүйтэй арга хэрэглэж үймээн самуунд хүргэхгүйгээр асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Тухайн үед үүргээ биелүүлэх ёстой байсан намууд, Засгийн газар, холбогдох бусад байгууллага ажиллаагүй нь онц байдал зарлахад хүргэсэн. Би нөхцөл байдлын шахаанд орсон. МАНАН-г арилгаж байж долдугаар сарын 1-ний гэмт хэргийн үнэн зөвийг олно. Миний үед манан байгаагүй.
-Ц.Шинэбаяр МАХН-ын дэд даргын албан тушаалаас өгч буйгаа мэдэгдсэн. Н.Энхбаяр сурснаараа түүнийг “жийсэн” гэсэн мэдээлэлд Та ямар хариулт өгөх вэ?
-Шинэбаяр надтай зөвлөж ярилгүйгээр шийдвэрээ гаргасан. Өнөөдөр түүнтэй уулзаж энэ талаар тодруулна.
Ч.Азар (Цагдаагийн бэлтгэл хурандаа):
-Муухай өдөр. 2008 оны долдугаар сарын 1-нд 400 гаруй цагдаа эрүүл мэндээрээ хохирсон. Тэр үед авсан гэмтлээсээ болж зарим нь нас барлаа. 30 гаруй цагдаа хөдөлмөрийн чадвараа алдсан. Энэ хэргийг 6-7 сар судлахад эртнээс бэлтгэсэн байсан нь мэдэгдсэн. Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам, Р.Бурмаа, Б.Жаргалсайхан, О.Магнай нар жагсагчдыг турхирсан. Ийм нотлох баримттай хэргийг шалгахгүй бай гаад харамсаж байна.