УИХ-ын гишүүн Л.Гүндалайд хөвсгөлчүүд их талтай. Сонгогдсон нутагтаа бол тэр намын даргаасаа ч дээгүүр нэр хүндтэй аж. АН-ынхан “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг Хөвсгөл аймагт зохион байгуулж, иргэдтэй уулзах үеэр эрхэм гишүүн харагдсангүй. Намын дарга Н.Алтанхуяг иргэдийг тайвшруулж, “Гүндалай гишүүн ирсэн, удахгүй ороод ирнэ” гэв. Тэрбээр Засгийн газрын Тэргүүн Шадар сайдын хувьд төрөөс хийсэн ажлыг танилцуулж байтал танхимд цугласан иргэд гэнэт алга нижигнүүлэн ташлаа. Гайхан харвал Л.Гүндалай танхимд орж ирж байв. Намын даргын илтгэл түүнээс болж түр саатаад үргэлжилсэн. Хөвсгөлчүүд өөрт нь талтайг эрхэм гишүүн мэддэг, тиймээс ч “дошин дээрээ том” гэдгээ харуулах гэж иймэрхүү уулзалтын үеэр ингэж шоуддаг гэнэ лээ.