Хотын А зэрэглэлийн бүсэд, хамгийн ашигтай байршилтай нэгэн барилга мөнгөтэй, нөлөөтэй хүн бүрийн харааг бу лаадаг. Тодруулбал, Төрийн ордны зүүн талд байрлах хуучнаар Хэвлэлийн комбинатын барилга Н.Энхбаярынх учраас баргийн аавын хүү халдаж зүрхэлдэггүй гэж ярьдаг. Тэгвэл энэ байшингийн учрыг олохоор нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид саяхан хуралдаж шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ асуудал хэсэгтээ маргаан тарих бололтой юм билээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгт НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга юм. Гэ тэл экс Ерөнхийлөгчийн нэрнээс салдаггүй Хэвлэлийн комбинатын хувьчлалыг хүчингүй болгох тэргүүлэгчдийн хуралдааныг Т.Билэгтийн эзгүйд Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа удирджээ. “Улаанбаатар таймс” сонины хөрөнгийг нийслэлийн өмчид эгүүлэн бүртгэн авч, “Таймс” ХХК болгож, одоо ажиллаж байгаа хүмүүст нь нийт хувьцааных нь 40 хүртэлх хувийг эзэмшүүлэхээр болжээ.
Үлдэх 60 хувийг хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээдүүдэд нээлттэй хувьчлахаар үлдээсэн байна. Харин сонины өмч гэгдэх хэвлэлийн комбинатын 2910 ам метр талбай бүхий барилга, түүний газрыг “Улаанбаатар таймс” сонинтой холбоотойгоор үүсээд байгаа өртэй нь хамт дуудлагаар худалдах шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид гаргажээ.
Э.ТӨР