Гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Ерөнхий прокурор хоёр дахиа УИХ-д тавьсан тухай манай сонин мэдээлсэн. Тэд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХын чуулганаар хэлэлцэхийг хүссэн байна.
Өмнө нь Хууль зүйн байнгын хорооноос “Гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдоогүй учир хэлэлцэх шаардлагагүй” гэсэн хариуг УЕПГ-т илгээгээд байсан юм. Гэвч асуудлыг дахин тавьсан тул Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх аж. Хуулийн дагуу уг асуудлыг ажлын хоёр хоногт багтаан хэлэлцэх юм байна.
С.УУЛ