Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барихаар Засгийн газраас товлосон өдөр нь өчигдөр байв. Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч Дашнямтай бэлгэт энэ өдөр гэрээний төслийг УИХ-ын даргад өргөн барьсангүй. УИХ-д өргөн барихаас өмнө гэрээний төслийг хэлэлцэх учиртай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч уржигдар, өчигдөр хуралдсангүй. Харин уржигдар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын Ажлын хэсэгтэй уулзсан сураг байна. Энэ долоо хоногийн эхний өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг сайд нарын танхимд эцсийн байдлаар танилцуулсан.
“Таван толгойн хэлэлцээг явуулж, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулсан Ажлын хэсэгт Засгийн газрын гишүүд сайн үнэлгээ өгсөн” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба уламжлаад байгаа юм. Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах компани (консорциум)-ыг шалгаруулах урьдчилсан сонголтын хураангуй жагсаалтад тунаад байсан зургаан талаас гурван хэлэлцэгч хасагдаж, БНХАУ-ын “Shenhua” групп 40, АНУ-ын “Peabody Energy” 24, ОХУ, Монгол Улсын хамтарсан консорциум 36 хувийг (18:18) хамтран эзэмшихээр бол сон тухай мэдээллээс өөр Тавантолгойд хөрөнгө оруулах гэрээний талаар шинэ мэдээлэл одоогоор олдохгүй байна.
Харин өнгөрсөн гурван өдөр гадаадын сонин хэвлэлүүд Тавантолгойн хэлэлцээний дүнгийн талаар янз бүрээр бичжээ. ҮАБЗ Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг авч хэлэлцэх тов мөд гарахгүй төлөвтэй. Эх сурвалжийн өгүүлснээр гэрээний төслийн монгол эхийг англи, хятад, орос хэл рүү орчуулах, хя нан тохиолдуулахад хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай байгаа аж. Наадмын дараа буюу энэ сарын 20-ны үед ҮАБЗ гэрээний төслийг хэлэлцэх бөгөөд тэнд дэмжигдвэл УИХ-д өргөн барих гэнэ. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барих хугацаа нэлээд хойшилсон тул УИХ-аар хэлэлцэж дуустлаа энэ сарын сүүл хүртэл завсарлалгүй ажиллах бололтой.
Тавантолгойд хөрөнгө оруулж ашиглах талуудын хувь хэмжээнээс “Монгол Улс- 18 хувь” гэсэн оноолт ир гэдийн анхаарлыг татаж, гай хахад хүргэж байгаа юм. “Тавантолгойн орд 100 хувь Мон голын өмч хэвээр бөгөөд 18 хувь гэдэг нь Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах консорциум буюу опе ратор компанид манай талын давхар эзэмших хувь хэмжээ юм” гэж албаны хүн тайлбарлалаа. Тавантолгойн гэрээг ҮАБЗ-өөр хэлэлцэх хүртэл уг ордын эдийн засгийн тооцоо, хөрөнгө оруулагчдын байр суурийн талаар мэдээлэх боломжгүй байгаагаа Ажлын хэсгийн нэг бус гишүүн хэлж байна.
Б.ЭНХЦЭЦЭГ