Хятадын коммунист намаас МАН дөрвөн сар орчмын ах (хоёул 90 настай). 1990-ээд оны эхээр МАХН (хуучин нэрээр) коммунизм байгуулах социалист үзэл суртлаасаа татгалзаж, ардчилсан социализмын зам сонгох хүртэл хоёр намын бүх зүйл төстэй байжээ. Түүнээс хойш 20 жил өнгөрсөн ч адил зарим зүйл байсаар байгааг ХКН-ын тухай саяхан гадаадын хэвлэлд бичсэн өгүүллээс харлаа. Ли овогт нэгэн залуу их сургуулиа төгсөөд төрийн албанд ажилд орохыг хүсчээ. Түүнийг Хятадыг авч явах ирээдүйтэй боловсон хүчин хэмээн багш нар нь үнэлж, мэдсэн сурснаа улсдаа зориулахыг зөвлөж л дээ. Харамсалтай нь Ли-д төрийн албанд шударгаар өрсөлдөх боломж байсангүй. ХКН-д элсэх болсон шалтгаанаа “Намд элссэнээр надад төрийн албан хаагч болоход дөхөмтэй” гэж ярьсан байна.
Харин намын ахмад ажилтан Ян өнгөрсөн цагийг одоо үетэй харьцуулж хэлэхдээ “Нам маань шударга ёс, эрх тэгш байдлын төлөө зовж гачигдаж буй жирийн хүмүүсийн төлөө тэмцэж байсан юм” гэжээ. Эрхэм авхай Та одоо энэ дүр зургийг таньж байгаа биз. “Christian Science Monitor”-т цааш өгүүлэхдээ “Намын үндсэн зорилго нь байдал яаж ч өөрчлөгдсөн засгийн эрхийг ямар ч үнээр хамаагүй хадгалж байх явдал болсон. Намд гишүүнээр элсэх нь авлига газар авсан өнөөгийн Хятад оронд баяжиж хөлжих цорын ганц арга зам болсон явдал. Засгийн эрхэнд байгаа хүмүүс эрх мэдлээ өөрсдийн тусын тулд ашигладаг” гэж гадаадын хийгээд дотоодын ажиглагч, шинжээчид үзэж байна хэмээн үргэлжлүүлжээ.
Дээрх “дүгнэлт”-ийг манай намуудад, тэр тусмаа өнөөдрийн улс төрд үүсээд байгаа нөхцөлийг бий болгосон МАН, АН хоёрт өгчи хөж болмоор санагдаад байгаа юм. Төрийн үйл ажил лагааг зогсонги байдалд оруулсан “буруутай этгээд” бол сонгуулийн тог толцоо гэж эрх баригчид хэлээд буй. Харин гацааны эх сурвалж нь аль тал юм бэ? Шуудхан хэлье. Монгол Ардын Нам. “Байдал яаж ч өөрчлөгдсөн засгийн эрхийг ямар ч хамаагүй үнэ цэнээр хадгалах” нь ялж, аргалж сурсан мажоритар системийг авч үлдэх явдал гэдэг нь МАН-ын үйл ажиллагаа, удир дагчдынх нь үг хэлээр нотлог дож байна. Өмнөх УИХ-ын индэр дээрээс МАН-ын дарга С.Баяр сонгуулийн төгөлдөршлийг тунхаглаж байхад АН-ын дарга Ц.Элбэгдорж зүтгэсээр байгаад 2008 оны сонгуулийг мажоритараар явуулсан.
Үр дагаварт нь “Долдугаар сарын 1”-ний гэх хэрэг явдал үүссэн. Гурван жил гэдэг аливааг мартах богинохон хугацаа биш. Үймээнээс сургамж авсан МАН Их хурал, Удирдах зөвлөлөөсөө сонгогчийн санал гээдэггүй, шударга, улсын нийт эрх ашигт нэмэртэй, төсвийн хөрөнгө тарамдуулдаггүй сонгуулийн тогтолцооны төлөө байгаагаа уриалга, тогтоолоороо баталж байв даа. Гэтэл өнөөдөр яг түүнийхээ эсрэг туйлбартай зогсохоо чанга хатуугаар мэдэгдэж эхэллээ.
“АРД ТҮМНЭЭРЭЭ ШИЙДҮҮЛНЭ” ГЭЖ ШОУДАХАА БОЛИОСОЙ
Маргааныг ард түмнээрээ хагалуулах байр суурин дээрээ хатуу зогсохоо мэдэгдье гэж байна, МАН. АН хөөрхий, “Тэгвэл бид буулт хийе, 38:38- аар тохиръё” гэлээ. Ингэхээс өөр яах юм. Түүнээс цааш ёстой газар үгүй бус уу. Үнэндээ Монголын хөгжих эсэхийн ирээдүйг пропорциональ элемент давамгайлсан сонгуулийн тогтолцоо шийдэх нь үнэн шүү дээ. АН бас гэнэн. Яриад амаа жимийчихсэн болохоос бус ард ний тийн санал асуулга явуулъя гэсэн санаа уг нь эднийх юм. Сонгуулийн хууль, тогтолцооны асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн боломжгүйг мэдэнгүүтээ энэ саналаасаа татгалзсан болов уу. Тэгэхээр нь МАН-ын залуу пиар чид маргаанаа “ард түмнээрээ хагалуулъя” гэсэн мэргэн санаа сэдээдэхэж. Энэ бүтэхгүй санааг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэх үед архаг хуульч, туршлагатай улстөрч Ц.Нямдорж хаалга саван гарч одсон нь ч аргагүй байсан биз.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дөрөвд үгээр зүйлийн Санал асуулгаар шийдвэрлэх асуудал гэсэн хэсгийн 1-т “Санал асуулгыг төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асууд лаар ард нийтийн сонголт хийл гэх шаардлага гарсан тохиолдолд явуулна”, 2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэсэн хоёрхон тохиолдлыг заажээ. МАН УИХ-д олонх. Гэхдээ тэд 51- үүлээ (санал асуулга явуулах эсэхийг гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ) биш. “Ард түмнээрээ хагалуулна” гэсэн тархи угаах пиараасаа буцахгүй гэж байгаагаас нь үзвэл тэд АН-аас 38:38-аас дооших буулт ирэхийг хүлээж байгаа бололтой.
Үнэхээр тийм зорилго агуулж буй бол МАН-ыг “олонх байгаа эрх мэдлээ өөрсдийн тусын тулд я мар ч үнээр хамаагүй хадгала хыг хүсч байна” гэдгээр ойлгох хэрэгтэй болж байна. Харин Үндсэн хуульд өөрч лөлт оруулах асуудлаар санал асуул га явуулах зайлшг үй шаардлага бий. Хуу лиар ч үүнийг тодорхой зохи цуулж өг сөн. Ард нийтийн санал асуулгыг сонгуультай зэрэгц үү лэх болон УИХ, Ерөнхий лөгчийн сонгуультай хам татган явуулж болохоор хууль чилсан аж. Зайлшгүй шаард лагатай гэж үзвэл бусад үед явуулж болно. Өнөөдрийн хувьд сонгуулиас бусад үед явуу лах шаардлага үгүй билээ. Тэг лээ гэхэд 9-10 тэр бум төг рөгийг салхинд хийсгэх тооцоо бий. Харин АН-ын санал болгосноор 2012 оны сонгуультай хамт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асууд лыг ард түмнээсээ асуух нь хамгийн зөв болж харагдаж бай на. Учир нь санал асуулга гэ дэг сонгуулиас ялгаагүй юм билээ.
НАМД ЭЛСЭХ НЬ ХӨЛЖИХ ГОЛ АРГА БИШ ГЭДГИЙГ ХАРУУЛЪЯ
Мажоритар буюу мөн гө ний сон гуулийнхаа го рыг МАН, АН аль аль нь үзэж, шаналж байгаа. УИХ-аар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж буй. 2008 оны сонгуулиар МАН-ын амласан цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлэх зорилт бүтэхгүй болжээ. Бүх аймгийн төвд усан бассейн байгуулж, сурагчдад усанд сэлэлтийн хичээл заана гэх мэт шогийн амлалтуудаасаа буцъя л даа гэж Ардын намын гишүүд санаа алдан ярьж сууна.
Тооцоо, судалгаагүй сонгуулийн амлалт ямархан гай тарьдгийг, намыг хамтын удирдлагаар бус ганц нэгхэн “Сэлэм Тогмид”-д даатгавал яаж заваардгийг мэдэрвэл мэдрэхээр торгон заагт зогсож буйгаа МАН-ын лидерүүд яагаад ухаарахгүй байна вэ. Үүл буудаж бороо оруулж цэвэрших үү. Тэнгэрээс буух аянганд бут ниргүүлэх үү гэх сонголтын өмнө Ах нам ирэв. Ялалт бүхэн амжилт болдоггүй. Ялагдал болгон гутрал байдаггүй гэдэг дээ. Пропорционалиар сонгууль явуулбал бид ялагдана гэж матрын нулимс унагах хэрэг байна уу.
Улсаа хөгжүүлье, намаа ч цэвэрлээд авъя гэвэл пропорционалийн төлөө МАН зоригтой алхам хий л дээ. Тогтолцоогоо л зөв болгоод авъя. Монгол Улс, ард түмэн хожихын дэргэд МАН, АН-ын эрх ашиг тийм чухал эд юм уу. Шударга ялагдал я лал таас ч үнэ цэнэтэй байх нь бий. Авлига газар авсан өнөөгийн нөхцөлд намд элсэх нь баяжиж хөлжих цорын ганц арга зам гэсэн ойлголт нийгэмд нэгэнт бий болсон. Энэ хардлага МАН руу илүү чигтэй нь ч үнэний ортой. Үнэхээр тийм биш л юм бол пропорционалийн төлөө МАН-ынхан гараа өргө л дөө.
Н.ЭНХБАЯРЫН ЭСРЭГ ЭВСЭЛ БАЙГУУЛЖ БОЛНО
МАН-ыг айлгаж буй бодит байж мэдэх нэг хүчин зүйл бол Н.Энхбаяр, МАХН. Тэд холимог буюу 50:26-гийн талд байгаа бололтой юм билээ. Пропорциональ давамгайлсан нөхцөлд тав, долоо, хэд ч байсан босго оноог Н.Энхбаяр даваад ороод ирэх байх. Үсрээд бүлэг байгуулах хэмжээний суудал авна л биз. Экс Ерөнхийлөгч ямар Монголын дайсан биш. Үнэхээр л бэргээд байгаа бол улсынхаа хөгжлийн эрх ашгийг нэгдүгээрт тавиад, Н.Энх баяртай дайтахаа ард нь хий л дээ. Гол нь сонгуулиа эрүүл тогтолцоогоор явуулмаар байна.
Болдоггүй аваас Н.Энх баярын эсрэг АН, МАН эвсэл байгуулах хэрэгтэй. Өнөөд рийн хамтарсан Засгийн газрыг хэн муу хэлээд байгаа юм. Албан тушаалын төлөө амиа тавихаас наагуурх хэдэн нөхөр л Сү.Батболд, Н.Алтан хуяг нарыг гоочлоод бай гаагаас биш, ард түмэн энэ Засгийн газарт ам сайтай байгаа шүү. Үр дүнг нь ч үзэж эхэлсэн. Эвтэй байхдаа хүчтэй гэдгийг Энхбаярт тэгвэл үзүүл л дээ.
Го.ЭНХТӨР