ОХУ-ын “Коммерсанть”
МОНГОЛЧУУД ТАВАНТОЛГОЙГОО 12 ХУВААЛАА
Энэ сарын 5-нд Монголын Засгийн газраас дэлхийд том нүүрсний уурхайн нэг Тавантолгойн ордын ашиглагчийг тодруулах тендерийн ялагчдыг зарлалаа. Монголын Засгийн газар шалгарсан гурван өрсөлдөгчид Тавантолгойгоо хуваан өгөх шийдвэр гаргав. Ингэснээр манай “Оросын төмөр зам” тэргүүтэй консорциум Тавантолгойн 36 хувийг эзэмшихээр боллоо. Ялсан гурав нь Америкийн уул уурхайн “Peabody Energy“, Хятадын “Shenhua” болон Японы “Mitsui & Co.”, “Оросын төмөр зам” тэргүүтэй консорциум юм. “Монголын Засгийн газрын шийдвэрийг сайн ойлгож байна. Тэд эрсдэл гаргахыг хүс сэнгүй” гэж “Уралсиб” компанийн мэргэжилтэн Дмитрий Смолин ярьжээ. Гэхдээ хэдэн арван гишүүнтэй консорциум амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэхгүй байгаагаа тэр илэрхийлээд, “Хэсэг хугацааны дараа аль нэг консорциум нь бусдынхаа хувийг эзэмшиж эхлэх байх. Тэр нь хятадууд байх болов уу” гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Тавантолгойд хөрөнгө оруулах гэж оросууд 2006 оноос оролдож эхэлсэн билээ. “Оросын төмөр зам” 2009 оноос албан ёсоор өрсөлдөж, Монголын Засгийн газартай хэд хэдэн удаа гэрээ байгууллаа гэж мэ дэгдэж байсан ч гэрээ нь хэрэгжилгүйгээр тендер зар лагдсан байна. Энэ оны эхээр “Оросын төмөр зам”, СУЭК болон Япон, БНСУ-ын компанитай хамтран тендерт оролцох болсноо зарласан. Харин тавдугаар сард Тавантолгойн төмөр замын дэд бүтцэд 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Өрсөлдөгч нарт орд газрыг хувааж өгөх болсон энэ шийдвэрийн дараа төлөвлөгөө хэрхэн өөрчлөгдөх тухай асуусан ч тэд хариу өгсөнгүй.
Lenta.ru

НҮҮРСНИЙ ТОМ ОРДЫН ДӨРӨВНИЙ ГУРВЫГ ОРОС, ХЯТАД ЭЗЭМШИХ БОЛОВ
Монголын Тавантолгойн нүүрсний ордод хэрэгжүүлэх төслийн 36 хувийг Оросын компани эзэмшихээр боллоо. Энэ тухай Монголын Засгийн газраас мэдэгдсэнийг “Reuters” иш татжээ. Түүний дотор “Оросын төмөр зам” төрийн өмчит компани тэргүүтэй консорциум, Японы “Itochu”, “Sumitomo”, “Marubeni”, “Sojitz”, Солонгосын POSCO, KEPCO, LG, “Daewoo International” багтаж байгаа аж. Энэ төслийн хамгийн их буюу 40 хувь нь Хятадын “Shenhua” болон Японы “Mitsui” компанийн хамтарсан үйлдвэрийн газрын мэдэлд байх юм. Үлдсэн 24 хувьд Америкийн “Peabody Energy” корпораци үйл ажиллагаа явуулах аж. Гурван орны эдгээр компани Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт ажиллах эрх авч буй бөгөөд тус ордод хөрөнгө оруулах эхний ажилд ойролцоогоор долоон тэрбум доллар шаардагдах тооцоо байгаа. Ордыг эзэмших хэлэлцээр хийсэн этгээдүүд Монголын Засгийн газарт тэрбум доллар төлөх ёстой бөгөөд түүнийхээ хагасыг нь Монгол буцааж өгөхгүй аж. Тавантолгойн нүүрсний орд зургаан тэрбум тоннын нөөцтэйгээс Цанхийн баруун хэсэгт ойролцоогоор 1.2 тэрбум тонн нь буй аж. Энэхүү нөөцийн 65 хувийг коксжих болон гангийн үйлдвэрлэлд ашиглах нүүрс бүрдүүлдэг гэсэн урьдчилсан тооцоо бий.
novesti.ru
“ОРОСЫН ТӨМӨР ЗАМ”- ЫН КОНСОРЦИУМ 36 ХУВИЙГ АВЧЭЭ
“Оросын төмөр зам”-ын оролцсон консорциум Тавантолгойн төслийн 36 хувийг мэдэлдээ авсан тухай Монголын Засгийн газар мягмар гаригт мэдээлжээ. Хамгийн их буюу 40 хувийг Хятадын “Shenhua” авч, Америкийн “Peabody Energy”-д 24 хувийг эзэмшүүлнэ гэсэн Засгийн газрын саналыг Монголын Парламент лхагва гаригт хэлэлцэх аж. Дэлхийн олборлоогүй томоохон нүүрсний орд Тавантол гойн Цанхийн баруун хэсэгт эдгээр компани олборлох эрх аваад байна. Засгийн газрын саналаар дээрх компаниуд Монголд нэг тэрбум доллар төлөх ёс тойгоос хагасыг нь буцааж авч болох аж.
Японы “Нихон кэйзай шимбүн”
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОРДЫГ АШИГЛАХАД “MITSUI & CO” ЗЭРЭГ КОМПАНИ ОРОЛЦОНО
“Дэлхийн хамгийн том нүүрс ний орд болох Монголын Тавантолгойн тендерт Японы хэд хэдэн компани багтаж байгаа бөгөөд Америк, Орос, Хятадын консорциумыг ялагчаар тодруулснаа Мон го лын Засгийн газар зарлалаа. “Mitsui & Co” компани Хятадын “Shenhua”-тай, “Itochu”, “Sojitz”, “Marubeni”, “Sumitomo” нь ОХУ-ын компанитай нэгдэн энэхүү тендерт оролцсон байна. Дээрх гурван ялагч Тавантолгойн ордод хамтран ажиллах юм. Монголын Засгийн газар тендерийн дүнгээ энэ сарын 6-нд УИХ-д өргөн бариад байна.
Японы “Асахи шимбүн”
ТАВАНТОЛГОЙД ГУРВАН ОРОЛЦОГЧ ҮЛДЛЭЭ
Монголын Засгийн газрын нэгэн өндөр албан тушаалтан коксжсон нүүрсний нөөцөөрөө дэлхийд томд тооцогдох Тавантолгойн олон улсын тендерт Америкийн “Peabody Energy”, Хятадын “Shenhua” болон “Mitsui & Co”, Оросын консорциум ялсан гэж энэ сарын 4-нд мэдээллээ. Гэхдээ энэ нь УИХ-аар хэлэлцэн батлагдах ёстой юм. Тус улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны өндөр албан тушаалтан “Reuters” агентлагийн сурвалжлагчид “Бүх бичиг баримтыг УИХ-д өгсөн байгаа. Шийдвэрийг хүлээж байгаа ч шалгарсан гурван компани хамтран ажиллах нь бараг тодорхой байна” гэж утсаар ярьсан байна. Түүний ярьснаар “Хэрэв “Peabody Energy”-г УИХ-аас ямар нэг шалтгаанаар хас вал түүний оронд Бразилийн “Vale”, эсвэл Англи, Швей царийн компанийг авах гэнэ. Ямар ч гэсэн энэ сарын 11 гэхэд эцсийн хариу гарна гэж хэлсэн байна. ОХУ, БНСУ, Японы консорциумд Японы “Itochu”, “Sojitz”, “Marubeni”, “Sumitomo” компани багтсан байгаа. Мэргэжилтнүүд “Сонгогдсон компанийг харахад гайхах зүйл алга. Монголчууд геополитикийн хувьд ба ланс барьжээ. Хятадад хэт найдалг үй Япон, БНСУ, Орост ч бүтээгдэхүүнээ гаргах гэж бодсон нь илт” гэж дүгнэжээ. Хэрэв энэхүү шийдвэр УИХаас батлагдвал Тавантолгойн баруун хэсгийг 12 компани хамтран ашиглах болно гэсэн үг юм.
Их Британийн “Reuters”
БНСУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ШУДАРГА БУС, ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛСОН ГЭВ
Монголын Таван толгойн нүүрс ний төслийн сонгон шалга руу лалтын явц “эр гэлзээтэй, шударга бус” болсон хэмээн БНСУ мэдэгдлээ. Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том төслийн нэгд оролцохоор ху раангуй жагсаалтад багтсан гурван компани, консорциумын жагсаалтаас тус улсын компаниуд хасагдсан аж. БНСУ-ын мэдэгдсэнээр Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард хураангуй жагсаалтад үлдсэн зургаан оролцогчийг нэг том консорциум болж төсөлд оролцохыг хүссэн бөгөөд түүнээс хойш оролцогчид энэ хүсэлтэд ний цүүлэхээр хэ лэл цээр хийж эхэлжээ. “Бид хэлэлцээрт оролцсоор бай хад Монголын Засгийн газар сонгон шалгаруулалтад орол цогчидтой хэлэлцэлгүй хураангуй жагсаалтад багтсан гурвыг дэндүү өрөөсгөлөөр зарлалаа” хэмээн тус улсын Эрчим хүчний яам мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Түүнчлэн Монгол Улс БНСУ, Японы пүү сийг хасаж, ОХУ-Монголын консорциум гэгчийг шинээр үүсгэж сонгосон гэдгийг дурджээ. “Олон улсын нээлттэй тен дерийн явц эргэлзээтэй, шударга бус болсон учраас бид Монгол Улсын Засгийн газартай дахиж хэлэлцээр хийх боломжийг судалж байна” хэмээн өгүүлсэн байна.
БНХАУ-ын “China Daily” “SHENHUA”
МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ТӨСЛИЙН 40 ХУВИЙГ ЭЗЭМШИНЭ
Хүний гар хүрээгүй дэлхийн нүүрсний хамгийн том нөөц, Монгол Улсын Тавантолгойн нүүрсний төслийн 40 хувийг “Shenhua” групп эзэмших боллоо. Сонгон шалгаруулалтад БНХАУ ялсан нь хэрэглэгч дэдээ эрчим хүч найдвартай нийлүүлэх, нүүрсний эрэлтийг хангахад чухал ач холбогдолтой болохыг ажиг лагчид дүг нэжээ. Үн - дэс ний хөгжил, шинэчлэ лийн комиссын Эрчим хүчний судалгааны хэлтсийн ерөнхийлөгч асан Жоу Даи “Тавантолгой бол олборлоход хялбар ил уурхай. Ихэнх нь гүндээ байдаг дотоодын нүүрсний ордуудтай харьцуулахад энэ төслийн давуу тал тун то дорхой байна” гэжээ. Хэдийгээр ийм давуу талтай боловч “Shenhua”-д асар том сорилт бийг ажиглагчид тэм дэглэж байна. “Эхний асуу дал бол нүүрс олборлох, тээ вэрлэх асар өндөр өртөг” хэмээн Жоу өгүүлсэн байна. “Гэхдээ урт хугацаанд авч үзвэл энэ орд боомтуудтай нэн ойрхон учраас ашигтай” гэжээ. Даи гийн өгүүлснээр “Shenhua” групп эхний ээлжинд уг төсөлд долоон тэрбум ам.доллар зар цуулах бөгөөд тус групп Тавантолгойгоос жилд багаар бодоход долоон сая тонн нүүрс авах эрхтэй болж буй юм.
Их Британийн “Financial times”
ХЯТАДУУД МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ТӨСӨЛД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том нөөц Таван толгойн баруун хэсгийг олборлох удаан хугацаанд өрнөсөн өрсөлдөөний ялагчдыг Монгол Улс зарлалаа. Хөрш Хятадынхаа гангийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд санаа тавьж, “Shenhua” компанид төслийн 40 хувийг өгч орхив. Түүнчлэн Орос, Монголын консорциум 36 хувийг хуваан эзэмших аж. АНУ-ын нүүрсний хамгийн том компани “Peabody” уг төсөлд 24 хувийн оролцоотой байх нь. Гурван сая хүн амтай, далайд гарцгүй Монгол Улс ийн шийдэхдээ асар их нөөцөө ашиглахын зэрэгцээ хөрш ОХУ, БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг оролдсон гэлтэй. Тавантолгойн тендер “Vale”, “Xstrata”, “ArcelorMittal” гээд дэлхийн баялгийн хамгийн том компанийн дунд өрнөсөн. Гэхдээ гайхмаар нь Засгийн газар тэдний хэнийг нь ч биш, “Shenhua” группийг сонгожээ. Тус групп сонгон шал гаруулалтад Японы “Mitsui” компанитай консорциум болж оролцсон ч, шалгаруулалтын явцад түнш нь тодорхойгүй шалтгаанаар гээгдсэн юм. Монгол Улс БНХАУ-аас бүрэн хамааралтай болохоос сэр гийлэхийн тулд АНУ, Япон зэрэг “гуравдагч хөрш”-өө дэм жих сонирхолтой байгаа. Засгийн газар энэ төлөвлөгөөг өнгөрсөн даваа гаригт дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна. Гэхдээ энэ гэрээ өөрчлөгдөж магадгүйг Монгол Улсын өндөр албан тушаалтан анхааруулж байгаа юм.
М.СУГАР-ЭРДЭНЭ Г.ӨЛЗИЙСАЙХАН Б.ЦЭЦЭГСҮРЭН