Гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар УИХ-д илгээсэн хүсэлтдээ Ерөнхий прокурор Д.Дорлигжав дахин татгалзсан хариу авах нь. Өмнөх удаад УИХын Хууль зүйн байнгын хорооноос “Гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт байхгүй учраас хэлэлцэх боломжгүй” гэсэн хариу өгсөн.
Дахиж ирсэн бичгийг хуулийн дагуу ажлын хоёр хоногт хэлэлцэх учиртай. Уг хугацаа өчигдөр дууссан ч Халдашгүй байдлын дэд хороо хуралдсангүй. Учир нь Хууль зүйн байнгын хорооноос эхний тайлбараа давтахаар бичиг боловсруулж буй юм байна.
Д.Дондог гишүүнийг 2008 оны сонгуулийн сурталчилгаандаа “Сүмбар” компаниас 150 сая төгрөг аваад буцааж өгөөгүй, бусдыг луйвардсан гэсэн үндэслэлээр шалгаж буй билээ.