Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэдэд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдахыг Засгийн газарт УИХ-ын тогтоолоор даалгасан билээ.
Уг тогтоолд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр, Б.Батбаяр нарын гишүүн санаачилсныг намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Төслийг Засгийн газар дэмжжээ. УИХ-ын зарим гишүүн үүнийг дэмжихгүй байгаа юм. Энэ талаар Я.Батсуурь, С.Бямбацогт нарын зөрүүтэй байр суурийг хүргэе.
С.Бямбацогт: Монголыг хэн тэжээж байгаа юм, татвар төлөгчид
-2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн, татвар төлдөг аж ахуйн нэгжид “Тавантолгой” ХК-ийн 10 хувийг нэрлэсэн үнээр худалдан, иргэддээ 10 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, татвараа төлдөг аж ахуйн нэгжүүд нэг сая орчим иргэнийг ажлын байраар хангадаг юм. Улсын төсвийн орлогын 80 орчим хувийг хэвшлийнхэн бүрдүүлдэг. Тэр орлогоор төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудынхаа тэтгэвэр, нийгмийн халамж, шаардлагатай хэсгийн тэтгэмжийг бүрдүүлдэг.
Цагдаа, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний зардлыг хувийн хэвшлийнхний төлсөн татвараас санхүүжүүлдэг. Монголын 330 гаруй сумыг эрчим хүчээр хангах, засмал замтай холбох, харилцаа холбоотой болгох зэрэг маш олон асуудлыг татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэдэг. Эдгээрийг дэмжиж, “гахай”-гаа таргалуулах ёстой. Тэгж байж монголчууд ын олдог ашиг, татварын орлого нэмэгдэнэ. Тэр мөнгийг төр эргээд ард иргэдийнхээ сайн сайхан амьдрал, орлоготой байхад зарцуулдаг. Тийм учраас татвар төлдөг аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой. Туранхай гахайг хуваахад 10 хүний аманд ч үгүй болно. Татвар төлөгч буюу “гахай”-гаа төр засаг хэр их дэмжиж, таргалуулна тэр хэрээр татвар төлөгчдөөс авдаг орлого нэмэгдэх нь хэнд ч ойлгомжтой биз дээ.
2010 оны зургадугаар сарын 30-наас хойш бүртгүүлсэн, татвар төлдөггүй компаниудад “Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдах гээгүй. Манай за рим гишүүн үүнийг сайн ойлгож, ялгаж салгадаг байх хэрэгтэй. Цагаан дээр хараар маш тодорхой биччихсэн байгаа. Татвараа төлдөг, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагатай компаниудад нэрлэсэн үнээр хувьцаа худалдахаар зохицуулалт хийсэн. "Татвараа төлж байх ёстой юм байна. Тийм тохиолдолд төр нэг удаа ч гэсэн биднийг харж үздэг. Бидний нийг мийн хариуцлагыг үнэлдэг юм байна " гэсэн сэтгэхүйг татвар төлөгч аж ахуйн нэгж, ир гэддээ ухамса р луулж, ойлгуулах, тийм соёлыг төлөвшүүлс нээр татвар тө лөгчдийн хү рээг өргөжүүлж чадна.
Я.Батсуурь: 2700 хүнд биш, 2.7 сая ир гэн дээ өгье л дөө
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд зааснаар нэг иргэнд “Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа үнэгүй ногдоно. Аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр худалдахаар байгаа нь ихээхэн хүндрэлтэй юм билээ. Үндэсний аж ахуйн нэгж гэдгийг тодорхойлсон хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй юм байна. Урьдчилсан байдлаар дотоодын аж ахуйн нэгжийг 20-30 мянга байна гэж анх тооцоолсон. Гэтэл “Тавантолгой” ХКийн хувьцааны сургаар энэ тоо 50 мянга гаруйд хүрсэн. Тэднийг судлаад үзэхээр талаас илүү нь үйл ажиллагаа явуулдаггүй, ихэнх нь нэг хүнтэй, “чагтан” тайлантай болж таарсан. Нарийн судлаад үзэхээр нэг хүн 50 компани эзэмшиж байгаа юм.
20-30 компани эзэмшдэг хүн бүр ч олон юм билээ. 50 мянга гаруй аж ахуйн нэгжийн эзэмшигчийг судлаад үзэхэд 2700 орчим хүн байна лээ. Энэ бол зохиомол тоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ийм эргэлзээтэй нөхцөл үүсчихээд байхад дэлхийд тэргүүлэх том ордын хувьцаанаас 2700 ком панид (хүнд) нэрлэсэн үнээр худалдах нь шударга зарчимтай яагаад ч нийцэхгүй. Зөвхөн бизнестэй хүнд 10 хувийг нэрлэсэн үнээр худалдана, мөнгөгүйд нь өгөхгүй гэх нь шударга ёс биш.
Монголын эдийн засаг уул уурхайгаас хэтэрхий хамааралтай болчихлоо. Ийм нөх цөлд бусад салбарт үйл ажиллагаа я вуулж буй аж ахуйн нэгжүүдийн мөнгийг Таван толгойд төвлөрүүлэх нь эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай болгох аюултай. Компаниуд “Таван толгой”-н ногдол ашгаас олох орлогоор үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэвэл худлаа. Байгалийн баялгийг ард түмэндээ шударгаар хуваах хамгийн зөв арга бол иргэддээ 20 хувийг үнэ төлбөргүй хүртээх явдал мөн. Аж ахуйн нэгжүүд Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бол тэр нь нээлттэй шүү дээ. “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” ХК зэрэг компани ажиллаж болоод л байгаа.