Төрийн ажлыг гацаанаас гаргах арга замыг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулга явуулах гэж МАН үзэж буй. Тэд “Сонгуулийн тогтолцооны аль хувилбар нь давамгайлсан байх ёстой вэ” гэж асуухыг хүсэж байгаа юм. Уг нь ард түмнээсээ асууна гэдэг сайхан санаа мөн чиг харамсалтай нь хуульд “52:24, 50:26”-гийн аль нь зөв болохыг асуух тухай заалт байдаггүй юм байна.
Батлагдсанаасаа хойш 16 жил мартагдаад байсан хуулийн “гоё” агуулга нь л МАН-д “пиар” хийх санаа төрүүлжээ гэж үзэхэд буруудахааргүй байна. Харин АН Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар, тэгэхдээ сонгуультай хамтад нь санал асуулга явуулъя гэсэн санаачилга гаргасан нь хуульд нийцэж байгааг харьцуулан харна уу.
4 дүгээр зүйл. Санал асуулгаар шийдвэрлэх асуудал
1. Санал асуулгыг төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиол долд явуулна.
2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуул га я вуулж болно.
3. Нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулна.
4. Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол УИХ-аар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
11 дүгээр зүйл. Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд
1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гурав ны нэгээс доошгүй нь хамтарч, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль санаачлагчид тус тус санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй.
2. Иргэд санал асуулга явуулах тухай саналаа Монгол Ул сын Ерөнхий лөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд уламжилна. Энэхүү саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо, холбогдох бусад баримт бичгийг хавсаргана.
12 дугаар зүйл. Санал асуулга явуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
1. Тухайн асуудлаар санал асуулга явуулах эсэхийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
2. Санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хоёр хариултын хувилбарыг УИХ хэлэлцэж батална. Асуулт, хариултыг хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томъёолж заа на.
1З дугаар зүйл. Санал асуулга товлон зарлах
4. Санал асуулгыг УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль тай хам татган явуулна. Зайлшгүй шаардлагатай гэж Улсын их хурал үзвэл бусад үед санал асуулга явуулж болно.
26 дугаар зүйл. Санал асуулгын дүнг гаргах, санал асуулга явуулсан асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцох
2. УИХ санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх талаар санал хураана. УИХын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх санал асуулга хуулийн дагуу явагдсан гэж үзвэл уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгдсэнд тооцно.
5. Санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар таван жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш хоёр жилийн дотор дахин санал асуул га явуулахгүй.
Бэлтгэсэн Го.ЭНХТӨР