УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дондог, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, Ц.Цэнгэл нар шинээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд нэг удаа 300 мянга, “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд нэг сая, хоёрдугаар зэргийн одонтой бол 500 мянган төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох тухай хуулийн төслийг санаачилсан юм. МАН-ын бүлэг түүнийг нь дэмжсэн. Цалин, тэтгэврийг цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг ч хамтад нь шийдвэрлэх ёстой гэж нэр бүхий гишүүд үзжээ. Тэдний саналыг дэмжиж буйгаа Засгийн газар төсөл санаачлагчдад уламжилжээ. Дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд 100 тэрбум төгрөг шаардлагатай юм билээ.