Нийгмийн хамгаалал хөдөл мөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамж үйлчил гээний газрын мэргэжилтнүүд “БНСУ энэ жил манайхаас үйлдвэрлэлийн салбартаа 3000 ажилчин авахаар болж, энэ сарын 26-28-нд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл явагдана” хэмээн зарлав. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга Ж.Эрдэнэбаатараас тодрууллаа.
-Хэлний төвшин тогтоох шалгалтад өмнөх жилийнх шиг олон хүн бүртгэх үү. БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр нь байршсан мөртлөө өнөөдрийг хүртэл ажилд ороогүй хүмүүс байгаа.
Тэднийг хэзээ ажилд нь урих талаар Солонгосын талтай ярьсан уу?
-Манай яам болон БНСУ-ын Хөдөлмөрийн яам ны хооронд байгуулсан “Хөдөл мөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүч илгээх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд тус улсад гэрээгээр ажиллах хүсэлтэй 3000 иргэнийг 11 төрлийн ажилд зуучлахаар боллоо. Өмнөх жилүүдэд гарч байсан шаардлагатай тооноос хэт давсан хүн бүртгэхгүй. Шал галт өгч буй хоёр хүний нэг нь тэнцэнэ гэсэн зарч маар бүртгэнэ. БНСУ-ын Хөдөлмө рийн биржид нэр нь байршсан хүмүүсийг шаардлагатай ажилд нь удахгүй урих байх.
-Бүртгэлийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-2001 оны долдугаар са рын 26-28-нд 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд байн гын оршин суугаа хаягийн дагуу харьяалагдах ай маг, дүүргийн Хөдөлмөр халам жийн үйлчилгээний хэл тэст өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ иргэ ний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар, цээж зураг хоёр хувь, шалгалтын хураамж болох 30.000 төг рөгийг “Хадгаламж” банкны 10210022222 тоот дансанд тушаасан баримтыг авчирна. Мөн тухайн иргэн 1971 оны есдүгээр сарын 5-наас 1993 оны есдүгээр сарын 3-ны хооронд төрсөн, солонгос хэлний зохих мэдлэгтэй, эрүүл мэндийн хувьд шаардлага хангахуйц байх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hudulmur.mn цахим хуудаснаас аваарай.
-БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийн сарын цалинг 1000 ам.доллараас бууруулахгүй гэж байсан. Энэ амлалт хүчин төгөлдөр үйлчлэх үү?
-БНСУ-ын Хөдөлмөр эрх лэлт, хөдөлмөрийн яамтай бид гэрээт ажилчны нэг сарын ажлын хөлс нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 930.000 воноос доошгүй, цаашлаад дундаж цалингийн хэмжээнд хүртэл үнэлэхээр тохиролцсон. Мөн тодорхой мэргэжлийн чадвар шаардсан ажил хийж буй иргэдэд сертификат олгохоор болсон.